x

С.Мөнхчулуун: Намын бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ

 НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга асан, МАН-ын Бага хурлын гишүүн С.Мөнхчулуунтай ярилцлаа. 

-Нөхөн сонгууль удахгүй болох гэж байна. Та Сонгинохайрхан дүүргээс НИХТ-д хэд хэдэн удаа сонгогдож гарсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж байсан. Тиймээс таны тойрог гэж хэлж болох байх. Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших үү? 

-Тийм ээ, би Сонгинохайрхан дүүрэгт амьдарч, сурч, хөдөлмөрлөж, дүүргийнхээ МАН-ын дэд дарга, Засаг даргын Тамгын газрын даргаар нь ажиллаж, дүүргээсээ НИТХ-д сонгогдож байсны хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй ажил амьдралын хувьд салшгүй холбоотой. Мөн таны хэлсэнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд тус тойргоос нэр дэвшиж 12000 хүний санал авч байсан. Тойргийн иргэд сонгогчид, намын гишүүдийн зүгээс нөхөн сонгуульд нэр дэвшээч, хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлээч гэх санал, хүсэлтүүд ирж байгаа. Одоо намдаа эргэн орж гишүүнчлэлээ сэргээсэн учир намын дүрмийн дагуу Бага хурлын шийдвэрийг дагана. Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхээр дэмжвэл дэвшинэ.

-Нийслэлийн МАН-ын бүлэг дотор та их эсэргүү дуугардаг. Намын бодлоготой зөрдөг хэмээн таныг хавчиж шахдаг байсан уу?

-Би НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсны хувьд бүлэг дээр асуудлуудаа яриад нэгдсэн шийдэлд хүрээд хуралд ордог байсан учир тийм асуудал байхгүй ээ. Намын бодлого гэдэг бол намаас сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдлүүд л байх ёстой юм шүү дээ.

-Та Нийслэлийн Засаг даргаар сонгогдож байсан. Гэхдээ нам доторх ардчилсан залуу үеийн төлөөлөл мөн биз дээ?

-Өнөөдөр Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд 31 жил өнгөрч байна. МАН-ын дүрэмд ч мөн намын дотоод ардчиллыг дэмжсэн байдаг. Тиймээс аливаа асуудалд иргэдийн төлөөлөгч хүн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, хууль дээдэлсэн шийдвэр гаргаж байх үүрэгтэй. Намайг зарим дарга нар үгэнд ордоггүй гэдэг юм. Гэвч би даргын үгэнд орж, даргын хүслийг биелүүлэх гэж биш, иргэдийнхээ үгэнд орж, тэдний эрх ашгийг хамгаалах гэж л иргэдээс сонгогддог гэж боддог.

-Одоогийн Нийслэлийн удирдлагыг хэрхэн ажиллаж байна гэж бодож байна? 

-Цар тахлын хүнд цаг үед үндсэн ажлаа хийхээс гадна цар тахалтай тэмцэх гэдэг хүнд хэцүү ажлыг давхар хийж байна шүү дээ. Тэгээд аль алийг нь тодорхой хэмжээнд амжуулаад байгаагийн хувьд боломжийн гэж харж байна.

-Нийслэлийн том “зовлон” эхэлж байна. Замын түгжрэлийг яаж бууруулах вэ? Ямар гарц, гаргалгаа бидэнд байна?

-Үе үеийн нийслэлийн удирдлагуудын толгойны өвчин болсон ажил. Метро, тусгай замын автобус, дүүжин тээвэр гээд бүх төрлийг судалж, дугаарын хязгаарлалт, зарим газарт баруун эргэхгүй гэх мэт олон л арга хэмжээ авч байх шиг байна. Гэвч сонгогдсон Засаг дарга бүхэн шинэ санаа, шинэ төсөл яриад явбал хэзээ ч энэ түгжрэлийг шийдэж чадахгүй гэж бодож байна.

Тиймээс төрийн ажлын бодлогын залгамж гэж байх ёстой. Нэн түрүүнд хялбар шийдэх асуудал бол парк шинэчлэл хийж нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх. Өнөөдөр явж байгаа зам дээрээ бүх чиглэлд хангалттай олон автобус явуулах хэрэгтэй. Хүн явж байгаа газраасаа хүссэн газартаа хүрэхийн тулд тохилог, тав тухтай автобусанд суух боломж байвал заавал машин барьж түгжрэх шаардлага байхгүй. Гэтэл машингүй л бол автобус олдохгүй, автобусанд суугаад бохир, заваан, суудал байхгүй бол иргэд эрүүл мэнд, тав тухаа бодоод ганцаараа ч байсан машинаараа түгжирч байна. Нийслэлээс жил бүр автобус компаниудад 115 тэрбум орчим төгрөгийн татаас өгдөг. Тэр мөнгөөрөө парк шинэчлэл хийгээд явбал хангалттай шийдэх боломжтой. Түүний дараа нөгөө яриад байгаа дэвшилтэт технологиудаа нэвтрүүлж болно шүү дээ.

-Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэг дэх ядуурал, агаар, хөрсний бохирдлыг яаж шийдвэрлэвэл зохилтой гэж харж байна? 

-Нийслэл гэдэг их айлын хувьд аль нэг дүүргийнх нь асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй. Нйслэлчүүдийн, монголчуудын амьжиргааны түвшинг дээшлүүлж, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлж байж л шийдэгдэнэ. Түүний тулд ажлын байрыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, ард иргэддээ хөдөлмөрлөх, хувиараа бизнес эрхлэх, үйлдвэр, үйлчилгээ эрхлэх, амьжиргаагаа дээшлүүлж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах боломжийг нь чөлөөтэй олгож өгөх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэр агаар, хөрсний бохирдол гэх мэт бол хөгжил дагаад шийдэгдэх буурай хөгжилтэй улсын л асуудал юм. Харин эдгээр асуудлыг шийдэхийн тулд аливаа тооцоо судалгаатай, шинжлэх ухаанчаар хандаж, мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг мэргэжлийн байгууллагуудад нь ажиллуулах хэрэгтэй.

-Танай нам 2016 оноос хойш үнэмлэхүй олонх болж, засаглалаа. Энэ хугацаанд нийгэм, эдийн засагт ямар ахиц, үр дүн гарсан гэж дүгнэж байна?

-Өнөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анх Засгийн тэргүүн болоод "Монголын эдийн засаг хүнээр яривал сэхээний тасагт орсон. Эдийн засгаа сэхээний тасгаас энгийн тасагт оруулна" гэж хэлж байсан.

Эдийн засгийн хувьд үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон, дампуурах уу гэдэгтээ тулсан үе байсан шүү дээ. 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагаанд ард иргэд 2020 онд дүнгээ тавьсан гэж бодож байна. Харин 2020-2024 оны үйл ажиллагааг үнэлж дүгнэх эрт байна.

Бид бүгдийн мэдэж байгаагаар дэлхий дахины нөхцөл байдал цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлүүдтэй тулгарч байна. МАН-ын хувьд бүх шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Одоо ямар нэгэн шалтаг шалтгаан тоочихгүйгээр урагш хараад бүхий л хүндрэл, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэрэгтэй. Чадахгүй бол иргэд 2024 онд хариуцлага тооцох болно.

Эх сурвалж: Өдрийн сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 19 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top