x

Номын сан, үнэгүй интернет, цэвэршүүлсэн усны цорготой ӨГЛӨӨНИЙ ГУДАМЖ

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан “Өглөөний гудамж” болгож, нээлтээ хийлээ.

Анхны “Өглөөний гудамж”-ийг НЗДТГ-аас санаачлан Жуулчдын гудамжинд байгуулсан бөгөөд мөн үеэр Нийслэлийн Засаг дарга дүүргүүд  өөрсдийн онцлогт тохирсон ийм гудамжтай болно гэдгийг хэлж байсан юм.

Энэ дагуу Улаанбаатар хотын хоёр дахь “Өглөөний гудамж” өнөөдөр нээгджээ. Нийслэл хотын эртэч иргэд болоод хүүхэд залууст зориулсан шинэхэн гудамжны нээлтийг цахимаар шууд дамжуулсан юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Өглөөний гудамжаа эко байдлаар тохижуулж, ая тухтай байх орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь таатай хэрэг. Өглөөний гудамжинд хүүхэд залуус чуулж, санаа бодлоо илэрхийлдэг, ая дуугаа өргөдөг. Ахмадууд маань тэднийг сонсож, амарч амсхийдэг. Ийм сайхан гудамж талбай улам нэмэгдэж, хотын уур амьсгалыг зөөлрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж буй бас нэг боломж. Бусад дүүргүүд ч мөн ийм ая тухтай орчныг бүрдүүлэх юм” гэлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Өглөөний гудамж байгуулах нь иргэдийнхээ идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, үйлчилгээний шинэ соёлыг нэвтрүүлэх зорилготой” хэмээн тодотгосон юм.

Сүхбаатар дүүргийнхэн нийтийн эзэмшлийн 600 ам метр талбайг богино хугацаанд орчин үеийн шийдлээр тохижуулж “Өглөөний гудамж” болгосон байна.

Иж бүрэн гэрэлтүүлгээр чимж, ургаа моднуудын дор сандал байрлуулсан төдийгүй 200 хүн нэгэн зэрэг үнэгүй интернэт ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Түүнчлэн тус гудамж номын булан, цэвэршүүлсэн усны цорготой. Мөн иргэдийн хаясан гээсэн, олсон зүйлсийг байрлуулан эздэд нь олгох хэсэг, тамхины цэгийг ч байгуулжээ.

Нийслэл хот болон дүүргийнхээ онцлог, хотын залуусын хэв маяг, уламжлал шинэчлэлийг хослуулсан агуулга бүхий ханын зургийг уран бүтээлч залуус зурсан нь содон шийдэл болжээ.

“Өглөөний гудамж”-ийн байршлыг сонгохдоо аж ахуйн нэгж, байгууллагуудын өглөө эрт ажиллах хүний нөөц, үйлчилгээ зэрэг олон талт судалгааг үндэслэсэн байна. Мөн ойролцоох аж ахуйн нэгжүүд гадна талбайгаа цэцгэн чимэглэлээр гоёж, орчны өнгө үзэмжийг сайжруулан, дүүргээс гаргасан санаачилгыг дэмжин ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 29 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top