x

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын засварын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.

Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар хийж байгаа энэ ажлын явцыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шалгаж, газар дээр нь ажиллалаа.

Аравдугаар хороолол хэсэгт 820 метр хос дулааны шугамыг шинэчлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийгээд байна. Ингэснээр нийт 37 байрны 3,250 айл өрх, 17 аж ахуйн нэгж хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа юм.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Техникийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Батбаяр “Бид есдүгээр сарын 5 гэхэд шугам хоолойн угсралтын ажлыг, есдүгээр сарын 10-ны өдөр туршилтын ажлыг дуусган, нэгдүгээр хорооллын 17 орчим орон сууцны өрхүүдийг халуун усаар хангахаар ажиллаж байна.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хороололд байрлах шугам сүлжээнд өнгөрсөн өвөл таван удаа гэмтэл гарсан. Энэ хэсгийг бид Наймдугаар сарын 25-нд засварлаж дууссан. Хил гаалиас шалтгаалан шугам хоолойн тээвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Энэ асуудалд Хотын дарга, Эрчим хүчний яамны удирдлагууд анхаарал хандуулсны хүчинд бараа материалуудаа авсан. Одоо бүх шугам сүлжээ ирээд байна. Ингэснээр төлөвлөсөн хугацаандаа иргэдийг халуун усаар хангах боломжтой боллоо” гэсэн юм.

Шугам сүлжээний дулаалга, сувгийн битүүмжлэл, мөн нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 27 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top