x

Б.Лхагвасүрэн: Иргэд криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах өндөр эрсдэлтэй

Монголбанкны Ерөнхийлѳгч Б.Лхагвасүрэнгээс сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа криптовалют, койнуудын талаар товч тодруулга авлаа. 

-Криптовалют болон олон төрлийн койнууд нийгмийн цахим сүлжээнд их яригдах боллоо. Энэ талаар Монголбанк ямар байр суурьтай байна вэ?

-Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Kриптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл бишээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрөгдсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөгдөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудын зүгээс удаа дараа анхааруулж буй. 

-Төлбөрийн хэрэгсэл гэхээсээ мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалтын зорилгоор сонирхох хүн цөөнгүй байна шүү дээ. Эрсдэл нь юу вэ?

-Нэгдүгээрт, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнэтэй зүйл биш шүү дээ. Түүнчлэн, ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй. Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслүүдээс ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл маш өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй юм. Хэдийгээр өндөр өгөөж амлаж болох ч, дийлэнх хөрөнгө оруулагчдын хувьд өндөр эрсдэл л биеллээ олно гэсэн үг. 

-Иргэд мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх вэ?

-Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэхүү эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь залилан авах гэмт хэрэг маш түгээмэл бийг мартаж болохгүй. 

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 32 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top