Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, ямар хариу арга хэмжээ авах журмыг удахгүй батлана.
Тодруулбал, анги танхим, дотуур байранд эрүүл мэндийн хариу арга хэмжээг баримтлах бөгөөд дотоод орчинд заавал амны хаалт зүүх, агаар сэлгэлт хийх, хүн хоорондын зай баримтлах гэх мэт байх юм.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Энхсайхан "Дотуур байранд амьдардаг оюутнуудын хувьд эрүүл ахуй, халдвараас сэргийлэх дэглэмүүдийг баримтална. Тодруулбал, унтахдаа толгой хөл гэсэн зарчим баримтална, өглөө оройд хоолойгоо зайлна, эд зүйлсээ өдөр бүр халдваргүйжүүлэгч бодисоор арчиж цэвэрлэх гэх мэт.
Танхимын сургалтын үеэр бөөнөөрөө цуглахгүй, тамхи хувааж татахгүй, нэг савнаас ундаа, ус уухгүй байх хэрэгтэй. Дундаа хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхгүй байх нь халдвараас сэргийлнэ" гэв.