x

Дэлхийн Банкны санхүүжилтээр 2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг гурван сарын богино хугацаанд, олон улсын стандартад нийцүүлэн барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байна. 

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад орлоо.

Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин Биобэлдмэлийн Төв Агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан бөгөөд нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байв" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Агуулахын барилга нь  хоёр давхар, хуучин агуулахаас дөрөв дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх бөгөөд бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй,  эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байгууламж юм. 

Вакцин био бэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр засгийн газарт өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд өмнө ашиглагдаж байсан вакцины агуулахыг 2008 онд мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 34 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top