x

Ж.Оюунцэцэг: Иргэд өвчнөө хүндрэхээс болгоомжилж эмнэлэгт хэвтэх нь эрс ихэссэн

Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний II төвд ачаалал ихтэй, хүмүүс коридорт хэвтэж байна гэсэн мэдээллийн мөрөөр уг эмнэлэгт хандлаа. Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ж.Оюунцэцэгээс энэ талаар тодруулсан юм.

-Танай эмнэлэгт ачаалал хэр байгаа вэ. “Шалаар зулсан байна, коридорт хэвтэж байна” гэх мэдээлэл явна лээ. Танай эмнэлэгийн нүүр хуудаст тавьсан өнөөдрийн мэдээллийг харлаа. 1061 хүн хэвтэж байгаа гэсэн үү?

-Манайх 880 гаруй өрөөтэй, маш том эмнэлэг. Шахасхийгээд 1000 болгочихоод байгаа юм. Түүнээс биш шалан дээр зулсан юм байхгүй. Ерөнхийдөө сүүлийн үед дельта вирусийн халдвар нэмэгдэж байгаа.

Хүмүүс хүндрэхээс болгоомжлоод, эмчийн хяналтад байх, эм тариа хийлгэх гээд эмнэлэгт хэвтэх эрэлт хэрэгцээ ихэссэн. Зуны хэд хоногт 500 хүнтэй байлаа. Бусад үед мянган хүнтэй л яваад байгаа. Мянган хүний ачаалал бол бидэнд нэг их айхавтар хүнд санагддаггүй. Анхнаасаа л ковидтой өвчтөн хүлээж аваад ажиллаж эхэлсэн болохоор зохицуулаад явж байгаа даа.

-Өнөөдрийн байдлаар 79 жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн үү?

-Манайх нэгээс долоон давхартаа үйл ажиллагаа явуулдаг. 79 ээж жирэмсний тасагт байна гэсэн үг. Нэг давхарт нэг баг, нийтдээ арав гаруй баг ажиллаж байгаа. Нэг багт 12 хүн ажилладаг. Жирэмсэн ээжүүд дангаараа нэг давхарт байдаг. Төрсний дараах ээжүүдийн давхар бас бий.

-Вакцинтай ээжүүд ирж байна уу, вакцин хийлгэж амжаагүй жирэмсэн эмэгтэйчүүд ирж байгаа юу. Ямар ээжүүд халдвар их авч байна вэ?

-Вакцинтай ээжүүд цөөн хувийг эзэлж байна. Зарим жирэмсэн ээжүүд вакцин хийлгэхээс болгоомжилж байна.

Харин вакцин хийж эхэлснээс хойш өдөрт 500 жирэмсэн ээж хэвтдэг нь ерөнхийдөө буурсан шүү.

-Эмчлүүлж байгаа ковидтой ээжүүд амаржиж байгаа юм болов уу, халдвартай ээжүүдийг танайд авчирдаг юм уу?

-Манайд жирэмсэн ковидтой ээжүүд эмчлэгдэж байгаад амаржиж байна. Хагалгаагаар амаржиж байна. Манайх чинь угаасаа эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг шүү дээ.

-16 хүртэлх насны 250 хүүхэд эмчлүүлж байгаа юм байна. Хүүхдүүд хэр хүндэрч байгаа вэ?

-Сүүлийн үед 2-5 насны хүүхдүүдэд ларингит маягтай шинж тэмдэг илэрч байна. Бас гүйлгэж байна. Өмнө нь гүйлгэх шинж тэмдэг бараг илэрдэггүй байсан. Дельта вирусийн шинж тэмдэг болов уу гэж бид таамаглаж байгаа.

-Вакцинд хамрагдаагүй насныхан ирж байна уу. 16 хүртэлх насныхан гэхээр вакцинд хамрагдсан насныхан бас ирж байгаа гэсэн үг үү?

-Цөөн хувь нь вакцинд хамрагдсан байна.

-Танайх шинэ эмнэлэг шүү дээ. Тоног төхөөрөмж дутагдалтай байна уу, хүний нөөц хэр байгаа вэ?

-Шинэ эмнэлэг болохоор Дэлхийн банкны төслөөр тоног төхөөрөмжөөр хангаж байгаа. Гол тоног төхөөрөмжүүд нь шинээр ирсэн. Хангалттай тоног төхөөрөмжүүдтэй. ЭХО гэхэд л арав гаруй бий. Рентген аппарат гэхэд л гурав байна, компьютерт томограф (CT), лабораторийн шинжилгээнүүд хийгдэж байна. Ковидын үед ямар тоног төхөөрөмж байх шаардлагатай байна, тэр бүхнээр хангагдсан.

-Танайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг билүү?

-Манайх хүчилтөрөгчөө өөрсдөө үйлдвэрлэдэг. Дэргэдээ хүчилтөрөгч нөөцлөх, шахах цехтэй. 280 шугамаар хүчилтөрөгч шахдаг.

-Уушги орлуулагч ECMO аппарат танайд байдаг уу?

-Байхгүй. Улсын хэмжээнд хоёр байгаа шүү дээ.

-Намар халдвар нэмэгдэнэ, ачаалал нэмэгдэнэ, та бүхэн хэр бэлтгэл хангаж байгаа вэ?

-Эм тарианыхаа нөөцийг хангаж байна. Хүссэн хэмжээгээр эм тариа ирж чадахгүй, хил гааль дээр саатал доголдол үүсч мэдэх учраас тодорхой хэмжээний эм тарианы нөөцтэй байна. Нөөцөө дахин нэмэгдүүлнэ.

-Эмч, ажилтнуудын нөөц хэр байгаа вэ?

-Хүний нөөцийн хувьд болж байна. Цалингаа нэмсэн. Улаан бүсийн цалин нэмэгдсэн учраас манайхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 38 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top