Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа.
Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах УОК-ын саналыг Засгийн газраас дэмжлээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод 2021 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгаж байна.
Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм" гэлээ.