Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токио 2020 олимпийн медальтнуудыг хүлээн авч, Гавьяат тамирчин болон Хөдөлмөрийн баатар цол олгох тухай Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц Наймдугаар сарын 19-ний өдөр мэдээлсэн билээ.
Тэгвэл уг арга хэмжээ тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.
Тодруулбал, өнөөдөр Токио 2020 зуны олимпын наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад төрийн дээд одон, медаль гардуулах байв.
Токио 2020 зуны олимпийн XXXII дахь наадмаас Ц.Цогтбаатар, Б.Болортуяа, М.Уранцэцэг нар хүрэл медаль, Саиед Моллай мөнгөн медаль хүртсэн билээ.
Гавьяат тамирчин М.Уранцэцэгт Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол, хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа болон мөнгөн медалийн эзэн болсон Саиед Моллайд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгох юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх тамирчдад нэг удаагийн урамшуулал болон орон сууц өгөх шийдвэр гаргасан билээ.