x

Б.Сүхбаатар: Барилгын тусгай зөвшөөрлийг түр хугацаанд шинээр олгохгүй

Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахтай уялдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч барилга, байгууламж шинээр барих зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй байхаар захирамжлаад буй.

Энэхүү захирамж шийдвэрийг яагаад гаргах болсон талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар дараах тайлбарыг өглөө.

-Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжтай холбоотойгоор барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, царцаах гэж буй мэт ташаа мэдээлэл хэвлэл болон цахим орчинд гараад байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Юун түрүүнд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар одоо эхэлсэн, үргэлжилж буй барилга, бүтээн байгуулалтын ажил зогсохгүй гэдгийг тодотгон хэлье. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх,  Улаанбаатар хотын дүрэм, стандарт, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг  боловсруулан батлуулахтай уялдуулан дараах байршлуудад тодорхой хугацаанд шинээр барилга барих зөвшөөрлийг олгохгүй байхаар захирамжилсан. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Богд уулын дархан цаазат газар болон Улаанбаатар хотын төвийн бүсэд шинээр барилга, байгууламж барих, эхлүүлэхтэй холбоотой хотоос өгдөг зөвшөөрлийг түр хугацаанд олгохгүй. Энэ нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлах хүртэлх хугацааг хэлж буй юм.

-Өмнө нь олгосон зөвшөөрөл бол хүчин төгөлдөр хэвээр гэсэн үг үү?

-Тийм ээ. Захирамж гарахаас өмнө олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр. Баригдаж эхэлсэн болон эхлүүлэх барилгын бүтээн байгуулалт үргэлжилнэ.

-Захирамжид байгалийн цогцолборт газар, дархан цаазат газрын сацуу Улаанбаатар төвийн бүсийг онцлон тодотгосон нь анхаарал татаж байна.

-Өнөөгийн Улаанбаатар хотын төвийн бүсэд дэд бүтцийн хүртээмж маш муу. Нийслэл хот гадагш тэлэлгүй, төвдөө хэт ачаалалтай хөгжиж байгаа нь дэд бүтэцтэйгээ шууд холбоотой. Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2013 онд батлуулснаас хойш өнөөг хүртэл дахин шинэчлээгүй. Тиймээс юун түрүүн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулах, ийн батлагдах хүртэл барилгын зөвшөөрлийг түр зогсоох шаардлага амьдралаас урган гарч байгаа юм.

Одоо мөрдөж буй барилгажилтын журамд тухайн компани нийт талбайнхаа 70 хүртэл хувийг барилгажуулах бололцоог хангаад өгчихсөн байх жишээтэй. Цаашид одоогийнхоос эсрэгээрээ 30-40 хувьд  барилга барьж, үлдсэн хувьд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол барьж байгуулахыг шаардахаас аргагүй.

-Улс, нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг  үргэлжлүүлнэ гэж ойлгосон. Зөв үү?

-Тэгэлгүй яах вэ. Улсын болон нийслэлийн төсвөөр барьж буй барилгын бүтээн байгуулалтыг цаашид ч зогсоохгүй. Мөн хотын төвийн бүсээс бусад газарт зөвшөөрөл олгох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх төслийн дагуу баригдаж буй барилгын ажил саадгүй үргэлжилнэ. Энэхүү шийдвэр урт хугацааны хориг саад огтоос биш. Захирамжид дурдсан байршилд барилгын зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоосноор бид Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахын дээр Улаанбаатар хот дүрэмтэй болж, мэргэжлийн яамд барилгын норм, дүрэм, стандартыг мөн шинэчлэх юм.

Дахин сануулахад, энэ жил баригдаж буй барилга, бүтээн байгуулалтын зөвшөөрөл бол аль хэдийнээ олгогдоод, ажлаа эхэлчихсэн байгаа. Тиймээс эдгээр газарт хамаарахгүй. Харин ирэх онд барилга барих гэж буй компаниудын хувьд энэ оны арав, арваннэгдүгээр сараас холбогдох материалаа бүрдүүлж хөөцөлддөг. Тиймээс түүнээс урьтаж энэхүү захирамжийг гаргаж буй юм.

-Зөвшөөрөл олголтыг хэзээ хүртэл олгохгүй зогсоох вэ?

-Ирэх 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл байх болов уу гэсэн урьдчилсан тооцоо бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Rush Qin (108.162.219.138)
    Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
    2022 оны 01 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 21 цаг 37 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20 Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ 2025-11-20 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв 2025-11-20 Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа 2025-11-20 Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top