24 жилийн өмнө хүний аминд хүрсэн хэрэгтэнг илрүүлжээ.
Хэргийг тодруулбал, 1996 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Налайх дүүрэгт гадны нөлөөтэй нас барсан хүн амины хэрэг гарч байжээ. Уг хэрэгт нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид тасралтүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үр дүнд 24 жил 10 сарын дараа амь хохирогчийн танил 51 настай, эрэгтэй А гэгч уг гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Улмаар 2021 оны Наймдугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газраас хэргийн холбогдогч А гэгчийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн гэж Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.