Өнөөдөр БГД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороололд хүн өндрөөс унаж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, өнөөдөр 15:28 цагт хүн өндрөөс уналаа гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу газар дээр нь очиж шалгахад, БГД-ийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хороолол 27-р байрны урд 27 настай, эрэгтэй унаж амь насаа алдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.
Хэдэн давхараас, ямар шалтгаан нөхцлийн улмаас унасан зэргийг тогтоохоор хэргийн газар Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.