Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 46 цэгт 59 багийн 403 эмч, ажилтан ажиллаж, 4,848 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины
- I тунд 154,
- II тунд 616,
- III тунд 391, нийт 1,161 иргэн хамрагдсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 73.7 хувь коронавирусийн эсрэг вакцины эхний тунд хамрагдсан бол 68.1 хувь нь хоёр дахь тунг хийлгэжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 2,496 жирэмсэн эх, 12-15 насны 46,461 хүүхэд, 16-17 насны 21,112 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.