Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойрог болон урд, хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдөр хүртэл хэсэгчлэн хааж, засварлаж эхэлсэн билээ.
Тэгвэл уг засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас хоёр хоногийн өмнө дуусгаж, автомашины зорчих хөдөлгөөнийг өнөөдөр өглөөнөөс бүрэн нээжээ.
Баянбүрдийн тойргийн авто замын борооны ус зайлуулах шугамын ажлын өргөтгөл, хучилт, тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн байна.