Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Тайм тауэр хотхоны орц, гарцыг хааж, нийтийн эзэмшлийн авто зам дээр хашаа барих гэж байгаа талаар тус хотхоны оршин суугчид өчигдөр эсэргүүцэж, хэвлэлийн хурал, жагсаал хийсэн билээ.
Тэгвэл, үүнтэй холбоотойгоор нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус хотхоны орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүйгээр хашааны суурийн бетон цутгаж буй үйл ажиллагааг зогсоож, барьсан суурийг албадан буулгаж, цэвэрлүүлжээ.
Тайм тауэр хотхон нийт 500 гаруй өрхтэй ч ганцхан орц гарцтай гэдгийг тус хотхоны СӨХ-ны дарга С.Содгэрэл хэвлэлийн хурлын үеэр мэдээлж байсан юм.