x

Улаанбаатар хотын төвлөрлийг задлах Ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо.

Өчигдөрийн хурлаар Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааг танилцуулав.

Хотын 111 зах, худалдааны төвд 25.288 худалдаа эрхлэгч үйл ажиллагаа явуулдаг. Эдгээрийн 57 хувь нь буюу 14.340 худалдаа эрхлэгч “Нарантуул”, “Хархорин” “Бөмбөгөр” худалдааны төв, 100 айл, “Барс” захад ажиллаж байна.

Мөн зах, худалдааны төвүүд нь хотын төвийн гол гудамж, зам дагуу байрладаг нь авто замын хөдөлгөөнд хэт их ачаалал үүсгэдэг. Зах, худалдааны төвүүдийн ажиллаагүй өдрүүдэд ойролцоох уулзваруудаар зорчих тээврийн хэрэгслийн тоог тооцож үзэхэд, 10-15 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Түүнчлэн улсын хэмжээнд 88 их, дээд сургуульд 147.293 оюутан байгаагаас Улаанбаатарт 79 их, дээд сургуульд 141.391 оюутан буюу 96 хувь нь сурч байна. Иймээс Улаанбаатар хотын төвлөрлийг задлах хүрээнд хотын төвөөс нүүлгэх боломжтой томоохон байгууллага, объектуудын судалгааны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулахаар болов.

Мөн ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгаанд дурдсан хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдтэй уулзалт зохион байгуулах, цаашид Улаанбаатар хотын төвлөрлийг задлах бодлогын хүрээнд авах арга хэмжээ, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо.

Нийслэлийн авто зам, замын байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын норм, дүрмийг шинэчлэн зохион байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Хотын дарга бодлогын бичиг баримтыг боловсруулах хэрэгтэйг онцолсон юм. Мөн “Нийслэлийн авто замын чиглэл, чиглэлийн нэр, дугаарыг шинэчлэн тогтоох” тухай журмын төслийг боловсруулахыг холбогдох албаныханд даалгав.

Зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ

Мөн зөвлөлийн хурлаар нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын талаар танилцуулсав. Тус зуслангийн бүсэд 50.920 нэгж талбар байгаагаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөг баримтлан 2016-2020 онд газар эзэмшиж буй 2959 нэгж талбарын 177.3 га газрыг өмчлүүлжээ. Өнөөгийн хэрэгжиж байгаа ерөнхий төлөвлөгөө нь бодит байдалтай уялдахгүй байгаагаас өмчлөлийн ажил удааширч, иргэд, төрийн байгууллагын хооронд үл ойлголцол үүсээд байна.

Иймд Хотын дарга Д.Сумъяабазар тус 26 амнаас эхний ээлжид Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гэсэн дөрвөн амд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг шийдэхийг үүрэг болгов. Үлдсэн 22 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийх санхүүжилтийг нийслэлийн 2022 оны төсөвт суулгахыг даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 4 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 13 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 19 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 25 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 20 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 12 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20 Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ 2025-11-20 Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2025-11-20 Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ 2025-11-20 Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top