x

Саид Моллайд гавьяат тамирчин цол, байр, 60 сая төгрөгийн урамшуулал олгоно

"Токио 2020" зуны олимпийн наадамд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад олгох шагнал, урамшуулал олгох талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монголын баг тамирчид олимпод амжилттай оролцож нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. 

Токиогийн олимпын нээлтэд Ерөнхий сайд оролцон, эх орондоо буцаж ирмэгцээ буюу Наймдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Олимпийн наадмаас медаль авсан тамирчдадаа байр олгох тухай шийдвэрийг гаргасан байгаа.

Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм. 

Олимпод оролцсон тамирчдын сүүлийн ээлж Наймдугаар сарын 10-нд эх орондоо ирсэн бөгөөд Улсын Онцгой комиссоос тамирчдыг 14 хоног гэртээ байж тусгаарлагдахыг зөвлөсөн. Сүүлийн ээлжид ирсэн тамирчдын тусгаарлалтын хугацаа Наймдугаар сарын 24-нд дуусаж байгаа тул 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч тамирчдад цолыг нь гардуулна.

Дараагаар нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа.

Саид Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олгоно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв 2 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 4 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 7 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 12 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 21 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 28 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 34 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 20 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top