x

ХААН банк 21 аймагт 3х3 сагсан бөмбөгийн стандарт талбай хүлээлгэж өгнө

Монголчууд энэ жил түүхэндээ анх удаа олимпод багийн спортоор, тэр тусмаа 3х3 сагсан бөмбөгийн төрөлд оролцсон нь тун онцлог байлаа. Хэдийгээр онцгой амжилт үзүүлж чадаагүй ч тамирчид маань дэлхийн шилдгүүдээс дутахгүй өрсөлдөхөө харуулж, түүхэн хуудас бичсэн том үйл явдал болсон билээ. Тэгвэл Монгол орон даяар салбар нэгжтэй ХААН Банк түүхт 30 жилийнхээ ойгоор хүүхэд залууст бэлэг барьж, 21 аймаг болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай дүүрэгт 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбай байгуулж өгөхөөр ажлаа эхлүүлээд байна. ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спортын салбарынхныг тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхлыг нь дэмжих, цаашлаад их спортын ертөнцөд эх орныхоо нэрийг дуурсгах ирээдүйн аваргуудыг бэлтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ийнхүү улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлээд буй юм.

Энэ ажлын салхийг хагалж, эхний 3x3 сагсан бөмбөгийн стандарт талбайг Төв аймагт байгуулан,  хичээлийн шинэ жилийн өмнө  хүүхэд залууст бэлэг барихаар шаргуу ажиллаж байна. Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Алтанхуяг “ХААН Банкнаас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ сайхан ажлын эхлэл Төв аймгаас түүчээлж, ашиглалтад орж байгаад баяртай байна. 3x3 сагсан бөмбөгийн спорт манайд хөгжөөд төдий л удаагүй, залуу төрөл гэж хэлж болно. Гэхдээ “Токио-2020” олимпын наадамд манай баг тамирчид амжилттай оролцсонтой холбоотойгоор спортыг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдэж байна. Яг энэ цаг үед стандарт талбайг ийнхүү байгуулж байгаа нь зуунмодчуудын хувьд чухал үйл явдал юм.

Манай аймгийн тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр залуучуудын ДАШТ-д оролцож байсан. Мөн энэ нутгаас төрөн гарсан Д.Дэлгэрням тэргүүтэй тамирчид Монгол Улсын шигшээ багт тоглож байна. Энэ талбай ашиглалтад орсноор хүүхэд залуус энэ спортоор сонирхон хичээллэх нь нэмэгдэж, ирээдүйн шилдэг тамирчид болох урам, сэдэл авна гэж найдаж байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа. Бусад аймгийн хувьд 10-р сардаа багтаан сагсан бөмбөгийн талбайг бүрэн тохижуулан хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй. ХААН Банк тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд багачуудын боловсрол эзэмших орчин, нөхцөл болон эмнэлгийн орчныг сайжруулах олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай.

Тухайлбал, нийслэлийн 25-р тусгай дунд сургуулийн эрэгтэй сурагчдын хөдөлмөрийн кабинетийг шинэчлэн засварлаж байсан бол Олон улсын  хүүхдийн “Найрамдал” төвд хангай болон говийн бүсийн зохиомжтой хоёр танхимыг бүрэн тохижуулж, хүүхэд багачууд байгаль орчны мэдлэг мэдээлэл олж авах орчин нөхцөлийг бүрдүүлсэн юм. Түүнчлэн улсын хэмжээнд цорын ганц гэгдэх Хүүхдийн төв сувиллын Нярайн тасгийг тохижуулан, асаргааны өрөө шинээр байгуулж өгсөн нь өдгөө  нярай үрсийн тав тухтай, тохилог орчинд өсөж торних боломжийг бүрдүүлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв саяхан Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 6 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 11 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 20 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 32 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 19 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top