x

Хөдөлмөр эрхэлдэг гурван хүний нэг нь 7 хоногт 48-аас илүү цагаар ажилладаг

Монгол Улсад 2020 оны байдлаар хөдөлмөр эрхэлж буй гурван хүн тутмын нэг нь хэт их цагаар буюу долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Гэхдээ уг судалгаанд хөдөө аж ахуйн салбарынхан ороогүй байна.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас долоо хоногт 48 цагаас илүү цагаар ажилласан бол хэт их цагаар ажиллагч гэж тооцдог бөгөөд ажлын цагийг жендерийн мэдрэмжтэй зохицуулах нь зохистой хөдөлмөрийг тодорхойлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг юм. 

Энэ хүрээнд уртасгасан болон хэт их цагаар үргэлжлүүлэн ажиллах нь хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндэд хохирол учруулахаас гадна энэ нь ажил болон гэр бүлийн амьдралын хоорондын тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, улмаар ажлын бүтээмжийг бууруулдаг гэж үздэг. 

Хүйсээр авч үзэхэд таван эрэгтэй ажилтан тутмын хоёр нь, таван эмэгтэй ажилтан тутмын нэг нь илүү цагаар ажиллаж байв. Энэ үзүүлэлт нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байгааг илтгэж байна. 

Эмэгтэйчүүдийн илүү цаг ажиллаж буй салбар нь худалдаа, үйлчилгээ бол эрэгтэйчүүдийн хувьд аж үйлдвэр, барилгын салбарт, тэр дундаа машин механизм, төхөөрөмжийн операторч, угсрагчаар ажиллаж байгаа нь тэднийг илүү олон цагаар ажиллах үндсэн шалтгаан болж байгаа юм.

Насны бүлэг дэх хүйсийн ялгааг авч үзэхэд бүх насны бүлэгт эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү их, 15-19 насны бүлэгт 4 дахин их, 20-39 насны бүлэгт 28.3-39.9 нэгжээр, 40-64 насны бүлэгт 20.4-31.1 нэгжээр их байна.

Илүү цагаар ажиллаж байгаа нь ажиллагсдын цагийн цалин хөлс хангалтгүй байгааг харуулж буй нэг үзүүлэлт юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв 1 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 4 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 4 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 7 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 12 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 21 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 27 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 33 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 20 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top