x

Б.Болор-Эрдэнэ: Аравдугаар сараас жолооны үнэмлэхээ мартаж гарсан ч торгодоггүй болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. 

Тэрээр ""e-Mongolia" академийн сургалт судалгааны төвийг Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дэргэд байгуулах асуудал шийдэгдлээ. "e-Mongolia" систем нь одоогоор 1.9 сая хэрэглэгчтэй. Тус системийн баг цахим боловсролыг сайжруулах сургалт ордог тул хэрэглээ нэмэгдэж байгаа. 

Энэ жилийн ICT Expo арга хэмжээнд 100 орчим компани оролцож, цахим үндэстэн болъё гэдэг уриатай олон услын түвшний үзэсгэлэнг хүүхдийн паркад хийхээр төлөвлөж байна.

Хиймэл оюун ухаан суурьтай, тухайн иргэнд зориулсан платформыг буюу "e-Mongolia 2"-ыг үүсгэх үүргийг Ерөнхий сайд өгсөн. 

"e-Mongolia 2" энэ оны Аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох бөгөөд таван функц оруулж ирж байгаа.

Нэгт, тухайн хүн дээр байгаа иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг бүх бичиг баримтуудыг оруулна. Жолооны үнэмлэхээ орхисон тохиолдолд хурууны хээгээр хэн гэдгээ нотолчихсон байхад үнэмлэхгүй явж байна гэж торгодог. Энэ байдлыг шинэчилсэн хувилбараар шийднэ. Виз захиалахад гадаад пасспортын бүх мэдээллийг оруулдаг. Үүнийг бүгдийг нь оруулж өгснөөр лавлагаа тодорхойлолт авах шаардлага багасгана. Иргэний үнэмлэхний соёмботой баталгаажуулах тэмдэг байдаг. Үүнийг холограмаар оруулж өгнө.

Хоёрт, тухайн хүнд хэрэгтэй байгаа үйлчилгээг санал болгоно. Ялангуяа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг хамгийн түрүүнд оруулна.

Гуравт, хэрэглэгчдэд илүү хялбар, ойлгомжтой болгоно. Өдөрт 11-11 төв дээр 800-1000 хүн үйлчлүүлдэг, чат руу 1200-1500 хүн мессеж бичдэг. Тиймээс хэрэглэгчдэд илүү хялбар болгохоор тохируулж өгнө. E-Mongolia өөрөө хуулийн үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн хүнийг үнэн зөв таних чухал. Тэгэхээр бид нүүр болон хурууны хээгээр таних функцуудыг оруулна.

Дөрөвт, ААН-үүд, иргэдэд зориулсан шинэ үйлчилгээ орно. Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу гэрээсээ гарах шаардлагагүйгээр ААН-үүд авч болох 30 үйлчилгээ, иргэд авч болох 20 гаруй үйлчилгээг нэмнэ. Мөн шилжилт хөдөлгөөний үйлчтилгээг авахад хөдөө орон нутагт бүртгэлтэй иргэн заавал хөдөө орон нутаг руугаа очиж бичиг баримтаа авчраад сольдог байдлыг шийднэ.

Тавд, авлигын индексийг бууруулах хүрээнд авлига, хээл хахууль ихтэй үйлчилгээнүүдийг хамгийн түрүүнд цахимжуулна.

Ингэснээр лавлагаа тодорхойлолт авах нь багасна. Иргэдийн хувьд олон бичиг баримт аваад явах шаардлагагүй. 

Хөгжүүлэлтийг 200-300 сая төгрөгт багтааж хийнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв 2 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 5 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 5 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 8 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 13 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 22 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 28 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 34 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 21 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top