x

Ц.Жаргалантуул: Сургууль бүрд Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийн комисс ажиллаж байгаа

Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана.

Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг Наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.

-Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц ямар байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ?

-Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өмнөх гурван жилд зөвхөн нийслэлд цахим бүртгэл явуулж байсан. Энэ туршлагаараа бэлтгэлийг наймдугаар сарын 5-наас эхлүүлсэн.  Наймдугаар сарын 16 буюу бүртгэл эхэлсэн эхний өдөр нийслэлийн хэмжээнд нийт сурагчдын 16 хувь, аймгуудад 10 хувь нь бүртгүүлсэн. Тэгэхээр сурагчид цахим бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлэх боломжтой. Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд регистрийн дугаараараа бүртгүүлээд, мэдээлэл нь сургуульд очдог, сургууль түүнийг нь нягтлаад элсүүлдэг байсан бол энэ жилийн тухайд Үндэсний статистикийн газраас иргэний бүртгэлийн бааз  дээр үндэслэн бүртгэнэ. Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэхэд асуудал үүсэхгүй. Хэрэвзээ бүртгэл амжилтгүй болох аваас сургуулиуд дээр биечлэн очиж асуудлыг шийдэх юм. Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа. Энэ комисс янз бүрийн шалтгаанаар бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэх юм.

-Хамран сургах тойргийг хэрхэн тогтоодог вэ. Жил бүр өөрчлөн шинэчилдэг шалтгаан юу вэ?

-Хамран сургах тойргийг жил бүр шинэчлэн тогтоохоос аргагүй нөхцөл байдал үүсдэг. Намраас хавар хүртэлх хичээлийн жилд л гэхэд тухайн байршилд барилга байшин олноор баригдахын дээр шинээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад ороход өөрчлөлт ордог онцлогтой. Хамран сургах тойргийн эхний мэдээллийг сургуулиуд баг, хорооны нийгмийн ажилтнуудтайгаа хамтран боловсруулдаг. Дараа нь  дүүрэг  нэмж зохицуулалт хийгээд  боловсруулсан саналаа Нийслэлийн Боловсролын газарт ирүүлдэг.

-Зарим эцэг эхчүүд амьдралын шаардлагаар хүүхдүүдээ гэртэйгээ ойр биш, ажилтайгаа ойрхон сургуульд сургах сонирхолтой байх нь бий?

-Хамран сургах тойргийн хамгийн эхний зорилго нь нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүй байхад оршдог. “Хүүхэд гэртээ ойр сургуульд суралцах нь хамгийн таатай нөхцөл болдог” гэдгийг дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөөд байна. Гэтэл манай зарим  эцэг эх хүүхдээ хамран сургах тойргоос гадуурх өөр сургуульд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оруулах, будилуулах тохиолдол маш их гардаг байсан. Мөн зарим хүүхдийн эцэг эх нь эзгүй, гадаадад ажиллаж амьдардгаас эмээ өвөөгийнхөө хаягаар суралцах нь бий. Хөдөө орон нутгаас хотод ирээд бүртгүүлээгүйгээс асуудал үүсдэг. Сайн гэсэн сургуульд хэт ачаалал үүрүүлж, олон сурагч элсүүлснээс тухайн сургуулийн сургалтын чанарт нөлөөлж, сайн гэх тодотголоо хамгаалж чадахгүйд хүрэх нь бий. Хотын захын сургууль гэхээр тааруухан гэж үзэж болохгүй. Нөгөөтээгүүр эцэг эхчүүдийн анхаарал, халамж сайн байгаа цагт захын сургуульд ч хүүхэд амжилттай суралцдаг. Хамран сургах тойрог болоод  цахим элсэлт зэргийг зохион байгуулах болсон нь ч дээрх шалтгаануудтай холбоотой.  

-Сүүлийн хоёр хичээлийн жилд сурагчид танхимаар бүрэн хичээллээгүй. Харин энэ жил танхим болон цахимаар холимог байдлаар хичээллэх шийдвэр гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах вэ?

-Наймдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийг  танхимаар хичээллүүлэх  шийдвэр гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5:9 стратегийг энэ хичээлийн жилд барихаар шийдвэрлэсэн. Таван өдөр танхимаар хичээллэж, таван өдөр гэртээ цахимаар хичээллэнэ. Хагас, бүтэн сайн өдрийг тооцохоор нийтдээ есөн өдөр хүүхэд гэртээ байх юм. Энэ хугацаанд хүүхэд өвдсөн бол илэрнэ. Ес хоногт ямар нэгэн зовуурь илрэхгүй бол эрүүл гэж үзэн танхимын хичээлдээ сууна. Ийм зарчмаар хичээллэнэ. Нэг ангид хичээллэх хүүхдийн тоог цөөрүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 20+-5 гэсэн тоогоор хичээллүүлнэ. Эхний 25 хүүхдэд танхимаар хичээл орж байхад дараагийн 25 нь цахимаар хичээлээ хийнэ гэсэн үг. 

-Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль бий юү?

-Байхгүй.

-Лаборатори сургуулиуд харьяалал хамаарахгүйгээр чадварлаг сурагчдыг шалгаруулан элсүүлдэг. Эдгээр сургууль гүнзгийрүүлсэн сургалтдаа элсэлт авахгүй гэсэн үг үү?

-Улаанбаатар хотод нэлээд хэдэн сургуулиуд хамран сургах тойроггүй байсан. Таны хэлсэн лаборатори сургуулиуд гэсэн үг. Эдгээр сургуулийн ойролцоо гэртэй хүүхдүүдийг тэрхүү сургуульд оруулах хүсэлтэй байгаагаа эцэг эхчүүд удаа дараа илэрхийлж, хамран сургах тойрогтой болгосон. Гэхдээ дагнасан болон гүнзгийрүүлсэн сургалтаа орхиогүй. Сургуулийнхаа хүчин чадлыг тооцоолоод, нэмэлт элсэлт зохион байгуулах эрх нь нээлттэй.

-Кембрижийн сургалттай сургуулиуд мөн адил уу?

-БШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын гурван сургууль кембрижийн олон улсын хөтөлбөртэй. Тэдгээр сургуулиуд ил тод, нээлттэй элсэлт авч, шалгаруулалтад тэнцсэн сурагчид сурч байгаа.

-Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэсэн ч төлбөрөө бүтэн авсан гэх гомдол гарч байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Энэ асуудлаар эцэг эхчүүд сургуулийн захиргаатайгаа тохиролцох ёстой юм. Нийслэлийн Боловсролын газрын зүгээс төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллахыг сануулсан. Эхний ээлжид улирлаар нь төлбөрийг авах, цэцэрлэгийн хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэлийг мөн улирлаар бодож бага хэмжээтэй авах гэх мэт зохицуулалт хийж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв 3 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 6 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 6 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 9 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 14 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 23 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 29 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 35 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 22 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top