Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 1, суурин 59 цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5084 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Мөн өдөр шинжилгээний 6 цэг 09:00-12:00 цагийн хооронд ажиллана.
Наймдугаар сарын 17-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 163, II тунд 633, III тунд 149 (зорилтот бүлгийн), нийт 945 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3887 жирэмсэн эх, 12-15 насны 70941, 16-17 насны 28192 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байгаа аж.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас сануулсаар байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.