“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал 2021 оны Наймдугаар сарын 16-ны өдөр боллоо. Хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томилсон байна.
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төржээ.
Тэрээр:
-
1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль,
-
1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр,
-
2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр,
-
2014-2016 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
-
1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
-
2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
-
2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм.