x

Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон Хотын дарга Д.Сумъяабазар нар “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баруун болон Зүүн бүсийн үйлдвэр нийт 582 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, ажлын байрны нөхцөл байдал, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж ажиллаж байгаа талаар Ажлын хэсэгт танилцуулан, тулгамдаж буй бэрхшээл, асуудлаа хэлэлцсэн юм.

Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүний 593 тонн буюу долоо хоногийн нөөцтэй байгаа аж. БНХАУ-ын Эрээн хотын хил дээр 2500 тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хүлээгдэж байгаа тухай мэдээлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус асуудлыг холбогдох яамдын сайд болоод Дорноговь аймгийн Засаг даргатай ярилцан, яаралтай татан авч, өвөлжилтийн бэлтгэл ажилд шуурхай орохыг үүрэг болгожээ.

Баруун бүсийн үйлдвэр тоосжилтод анхааран, хашаа барьж, дотооддоо усалгаа хийн, чийгшүүлж байгаа бөгөөд ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны айл өрхүүдэд тулгамдаж байсан тоосжилт, тортгийн асуудал эрс багассан тухай “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрийн Борлуулалт, маркетингийн захирал Г.Ундармаа  онцолж байлаа.

Хотын дарга Д.Сумъяабазар “Сайжруулсан түлшийг зөвхөн нийслэлийн иргэдэд зориулан үйлдвэрлэж байгаа. Гэтэл хөдөө орон нутаг руу хулгайгаар мэр сэр гаргаж буй асуудал бий. Үүнд Хотын даргын хувьд онцгой анхаарч, хулгайн тээвэр хийн, орон нутаг руу гаргахгүй байхад холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажилтай уялдуулан галлагааны аюулгүй байдалд анхааран ажиллаж, зохион байгуулалтад орсон” хэмээлээ.  

Баруун бүсийн салбар нь нийт дөрвөн үйлдвэртэй бөгөөд 12 шугамтайгаар үйл ажиллагаагаа явуулж, өдөрт 3100 тонн сайжруулсан шахмал нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Гэвч тоног төхөөрөмжийн шинэчлэл, их засварын төлөвлөгөөнөөс хамаарч наймдугаар сарын байдлаар найман шугам ажиллаж байна. Энэ өвөл нийслэлийн 171.482 өрх шахмал түлш хэрэглэх статистик судалгаа гарсан ба ойролцоогоор 572.5 тонн шахмал түлш борлуулах төлөвлөгөөтэй байгаа. Сайжруулсан шахмал түлш худалдан, борлуулах цэгийн хувьд 300 өрхийн дунд нэг борлуулалтын цэг байхаар тооцож, нийслэлийн хэмжээнд нийт 600 цэг байгуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 13.594 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бий.

“Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж буй шахмал түлшний үйлдвэрүүдийн засварын ажил есдүгээр сарын 15-нд эцэслэгдэн дуусах бөгөөд түүнээс хойш үйлдвэрийн шугамууд бүрэн хүчин чадлаар ажиллан, шахмал түлшний нөөцөө бэлтгэх ажилд орно” хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улирлын томуу эрчимжиж, сурагчдын амралтыг наашлуулах саналыг дэвшүүлэв саяхан Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 3 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 3 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 5 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 11 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 20 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 26 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 32 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 19 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21 Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 2025-11-20
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top