x

Нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн могой хаа сайгүй тархаад байна

ХУД-ийн 15-р хороонд байрлах Маршалын гүүрний ойролцоох Туул голд иргэн Б сэлж гарч ирээд могойд хатгуулсан байсан. Тэрээр тухайн үед хатгуулсан эсэхээ мэдээгүй ч хоёр хоногийн дараа гар нь хавдаж ГССҮТ-д очин гараа тайруулсан хэдий ч хор бүх биеэр нь тархаж улмаар нас барсан харамсалтай хэрэг гарсан юм.

Энэ сарын 2-ны өдөр могойд хатгуулсан тэрээр дөрөв хоногийн дараа буюу 6-ны өдөр өвчнөө даалгүй нас барсан байна. Бамбай хоншоорт гэх хорт могой нийслэлийн нутаг дэвсгэрт хаа сайгүй тархсан байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Он гарснаас хойш нийслэлийн суурьшлын бүсэд могой орж ирсэн 10 гаруй дуудлага бүртгэгджээ. Дийлэнх тохиолдолд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд могой орж ирсэн байна.

Могойд хатгуулсан даруйд хүнд мэдрэгдэх зүйл байдаггүй. Төдийлөн өвдөлт мэдрэгддэггүй гэдгийг албаны хүн онцоллоо. Тиймээс иргэд өндөр өвстэй газраар явахдаа орчноо сайтар ажиглаж аль болох түрийтэй гутал өмсөж байхыг зөвлөж байна.

Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатайг санууллаа. Мөн суурьшлийн бүсэд могой харсан бол Нийслэлийн байгаль орчны газарт дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэйг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.116.207)
    хоёр төрлийн могой байхыг бодвол газар хөдлөлтийг могой мэдрээд байна
    2021 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.155)
    16 хороололд байгаа болуу
    2021 оны 08 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 26 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 51 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 1 цаг 15 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 1 цаг 22 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 1 цаг 37 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 2 цаг 0 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 2 цаг 5 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 2 цаг 8 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 19 цаг 3 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 19 цаг 23 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 19 цаг 26 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 19 цаг 30 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 19 цаг 37 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 20 цаг 26 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 20 цаг 27 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 20 цаг 29 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 22 цаг 23 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 23 цаг 20 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 23 цаг 26 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 23 цаг 31 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top