x

Гэр хорооллын барилгажилтаас 8,6 тэрбумын санхүүжилт авсан "Гранд лайн"-ынхны гэрээг цуцлав

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж, “Гранд лайн”  ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргав. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. 

“Гранд лайн” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан байдаг. Гэвч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн учир гурван талт гэрээг цуцалжээ.

"Долоон жил хүлээнэ гэдэг хангалттай хугацаа"

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Нийслэл Улаанбаатар хотын зүгээс гурван талт гэрээнд заасан дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах чиглэлээр 11.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээс 8.6 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байгаа юм.

Гурвалсан гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн бөгөөд газраа хараахан чөлөөлөөгүй ч удахгүй баригдах орон сууцаа хүлээж, хохирол амсаж буй иргэн олон байна.

Долоон жил хүлээнэ гэдэг бол хангалттай хугацаа. Тиймээс “Гранд лайн”  компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээг нь цуцалж байна” гэлээ.

 "Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн"

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны өндөр настан Т.Цэдэндамба “Гранд лайн” ХХК-ийн зүгээс анх иргэд бидэнд 0.07 га газарт дүйцүүлэн 120 ам метр талбай бүхий орон сууц олгоно гэж амласан. Манайх хашаандаа жижиг байшин, зуны сууцтай байсан.

Байшинд маань 16 ам метр дүйцүүлж нэмээд нийтдээ 136 ам метр талбай бүхий байр олгохоор болсон. Манай хоёр хүүхдийнх мөн хашаагаа буулгаж, орон сууц авахаар болсон. Харамсалтай нь өнөөг хүртэл байр баригдсангүй. Түр амьдарч байгаарай гээд “Хангай” хотхонд хоёр өрөө сууц өгсөн.

Орон сууц  эзэмших гэрчилгээ нь гараагүй болохоор минийх ч юм шиг, тэднийх ч юм шиг байранд амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд байр түрээсэлсээр 10 сая гаруй төгрөгийн хохирол амсаад байна. Нас 80 гарлаа. Яаралтай орон сууцтай болмоор байна” гэсэн юм.

“Гранд лайн” компанитай гэрээ байгуулан газраа чөлөөлсөн 48 айл өрх байгаагийн 29 нь орон сууцанд орсон бол 19 нь түрээсийн байранд аж төрж байгаа аж.

Тус компани газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг төлдөггүй, найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр ажлын байрыг нь олгоогүй, өөрсдийн барьсан “Хангай” хотхонд түрээсийн байр олгохдоо элдвээр шантаачилдаг гэхчлэн гомдлыг мэдүүлж байгаа юм. 

Иймд “Гранд лайн” ХХК-ийн гэрээг цуцалснаар тухайн талбар дээр дараагийн компанийг сонгон шалгаруулах, хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулан ажиллахаар боллоо. 

Ажлын хэсэгт Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац ХК зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл багтах бөгөөд ирэх долоо хоног гэхэд байгуулагдаж, иргэдийн асуудлыг шийдвэрлэх юм.

Төслийн дагуу хийгдсэн ажил

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 8 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 15 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 17 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 17 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 19 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 25 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 34 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 40 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 46 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 33 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top