x

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги ирэх сард ажиллагаанд гарна

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын явцыг шалгав.

Төслийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад нисэх хүчний нэгж шинээр байгуулан, нисдэг тэрэгний 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх гурван эмчийг сургаж дадлагажуулж байна.

Мөн Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын гурван нисдэг тэрэг, нисэгч нарыг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.

Францын “Хэли-Юнион” компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг инженер техникийн баг угсарч дуусжээ.

Ирэх арваннэгдүгээр сард дахин нэг нисэх тэрэг оруулж ирэх юм.

Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа уг төслийг амжилттай, үр дүнтэй эрчимжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч ажиллаж буйг Шадар сайд дуулгаад, Коронавирусын халдвараас шалтгаалан гэрээнд заагдсан ажлууд хугацаа алдаж буй ч нисгэгчдийг сургаж дадлагажуулах гэрээг сунган аюулгүй байдлыг бүрэн хангуулахад хяналт тавьж ажиллана гэдгээ хэллээ.

Тэрбээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг ирэх eсдүгээр сард эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж, хамтарсан туршилтын нислэгүүдийг үйлдэх нөхцөл боломж бүрдүүлэхийн тулд шаардлагатай бүх шатны арга хэмжээ авахыг ОБEГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянд даалгалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 8 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 15 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 17 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 17 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 20 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 25 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 34 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 41 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 46 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 16 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 33 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top