x

НҮБ: Хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоог онцлов

Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ныг  “Дэлхийн залуучуудын өдөр”, Монгол Улсад наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмдэглэдэг.

Дэлхийн залуучуудын өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1995 онд “Залуучуудыг дэмжих арга хэмжээний дэлхийн хөтөлбөр” хэмээх 15 багц арга хэмжээ бүхий хөтөлбөрийг баталсан. Залуучуудын өдрөөр дээрх хөтөлбөрийг онцлох, дэлхий нийт, улс орнуудын удирдлага, олон нийтийн анхаарлыг үүнд хандуулах зорилготой.

2021 онд дэлхий нийтээр “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Хүний болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйд залуучуудын оролцоо, инновацыг дэмжих нь” уриаг дэвшүүлж байна.

Монгол Улс залуучуудын өдрийг 2003 оноос хойш хуульчлан тэмдэглэж ирсэн. Ингэхдээ жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрүүдэд Залуучуудын хөгжлийн аяныг улс даяар зохион байгуулдаг.

2021 онд хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад залуучуудын оролцоо хувь нэмрийг нэмэгдүүлэх олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил тохиож буйг онцолж байна.

Аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Спесиоз Хакизимана, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа, Чех Каритас Репаблик суурин төлөөлөгч Яна Зилкова болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, залуучууд, олон нийтийн төлөөлөл оролцлоо.

Анх энэ аяныг зохион байгуулахдаа залуусын оролцоо, хөгжил, энх тайван гэсэн үндсэн гурван  чиглэлийг онцолсон байдаг. Өмнөх жилүүд буюу 2019 онд “Боловсролын шинэчлэл”, 2020 онд “Дэлхий нийтийн үйл хэрэгт залуучуудын оролцоо” зэргээр онцлог, асуудал хөндсөн уриаг олон улсын хэмжээнд дэвшүүлж, улс орнууд өөрийн залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд тусган хэрэгжүүлэхийг уриалсан.

Эх сурвалж: ХНХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 10 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 17 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 19 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 19 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 22 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 27 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 36 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 42 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 48 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 35 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top