x

Виртуал хөрөнгийн хууль нь ФАТФ-ын шаардлагыг хангах, санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих зорилготой

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг банк, санхүүгийн салбарын мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Дээрх хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Монголбанканд хуралдсан байна. Хэлэлцүүлгийн талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатараас тодрууллаа. 

-Ийм хуультай болох үндсэн шаардлага юунд байв?

-Банк, санхүүгийн зах зээлд шинэ техник технологи бүх үйл ажиллагаа, үйлчилгээ хурдтай нэвтэрч, виртуал хөрөнгийн  салбар шинээр хөгжиж, үүнийг дагаад олон улсын стандарт шаардлага бий болж, зохицуулалтын орчин, эрхзүйг шаардаж байна. Энэ дагуу манай улсад ХЗДХЯ, Монголбанк, СЗХ зэрэг төрийн холбогдох байгууллага Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оноос хамтран боловсруулж, энэ оны 5 дугаар сард ХЗДХ-ийн сайд УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороонд шилжин ажиллаж, өнөөдөр Ажлын хэсгийн гишүүд анхны хэлэлцүүлэг зохион байгуулж байна гэв. 

-Хуулийн төслийн гол үндсэн зорилго юунд оршиж байна вэ?

-Монгол Улсад виртуал үйлчилгээ үзүүлж буй хуулийн этгээдийн холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Мөн хуулийн үндсэн гол зорилго нь ФАТФ-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндсэн шаардлагыг хангах явдал юм. Тодруулбал, санхүүгийн хориг арга хэмжээг авах байгууллага ФАТФ-аас гаргасан олон улсын стандартын зөвлөмжид заасны дагуу улс орнууд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж ажиллах үүрэгтэй юм.

Түүнчилэн санхүүгийн хувийн хэвшлийн салбар, ялангуяа гарааны, старт-апп компаниудад аливаа дарамт шахалт үзүүлэхгүй, учруулахгүй байхаар хуулийн төслийг боловсруулсан. Гол нь манай улсад виртуал хөрөнгийн салбарын хөгжлийг дэмжиж, цаашид хууль эрхзүйн орчноо олон улсын стандартад нийцүүлсэн ийм хуулийг батлуулах юм. 

-Хуультай болсноор санхүүгийн салбар яаж хөгжих вэ?

-Ер нь олон улсад, манайд ч тэр виртуал хөрөнгийн зах зээл сүүлийн 10 жилд хурдацтай хөгжиж байна. Гол нь манай улсад энэ талын хууль эрхзүйн орчин байхгүйгээс хаана, ямар байгууллага ямар үйлчилгээ үзүүлж байгаа, аль нь албан болон албан бус үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой бус явж ирсэн юм. Мөн банк, санхүүгийн салбарын хувийн хэвшлийнхэн энэ талаар яаж ажиллах, дотоод, гадаадын зах зээлд яаж гарах, тийм хөгжлийн чиглэл байхгүй, эрсдэлтэй, тодорхой бус явж ирсэн. Тиймээс зайлшгүй энэ талын хуулийн шаардлага, зохицуулалтын орчинг шаардаж ирлээ.

Хуулийн төслийг баталснаар Монгол Улсад виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль, эрхзүйн орчин бүрдэж, ФАТФ-ын тенхник хэрэгжилтийг хангах, виртуал хөрөнгийн зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих эерэг нөлөөтэй юм. Виртуал хөрөнгийн зохицуулалттай болсноор Монгол Улс ФАТФ-ын зөвлөмжийг биелүүлэх нөхцөл бүрдэхээс гадна олон улсын санхүүгийн харилцаанд оролцож гадаад худалдаа хийхэд шинэ төлбөрийн сонголттой болох, олон улсын төлбөр тооцооны зардал болон шилжүүлгийн хугацаа буурах, хөрөнгө оруулагч нарыг татах олон боломж нээгдэх юм.

Тайлбар: Виртуал хөрөнгө гэдэг нь олон улсын нэршлээр, дижитал хэлбэрээр арилжих, хувиргах, шилжүүлэх боломжтой төлбөр тооцоо болон хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглах боломжтой үнэ цэн хэмээн тодорхойлжээ. Виртуал хөрөнгө нь хэрэглэгчид санхүүгийн үйлчилгээг өндөр нууцлалтай, түргэн шуурхай, хялбар, зардал багатайгаар хүргэх, уламжлалт санхүүгийн үйлчилгээг хүртэх боломжгүй этгээд ашиглах боломжтой зэрэг давуу талыг үүсгэдэг байна.

Montsame.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 9 цаг 15 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 9 цаг 16 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 9 цаг 18 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 9 цаг 29 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 9 цаг 33 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 10 цаг 43 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 11 цаг 19 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 11 цаг 23 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 13 цаг 27 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 13 цаг 31 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 13 цаг 33 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 13 цаг 37 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 13 цаг 43 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 13 цаг 48 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 15 цаг 10 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 15 цаг 17 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 15 цаг 42 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 15 цаг 44 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 15 цаг 46 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 16 цаг 6 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top