Маргааш буюу наймдугаар сарын 12-ны өглөө 06.00 цагаас 16-ны өглөөний 06.00 цагийн хооронд Зүүн дөрвөн замын уулзварыг бүтэн хаахаар болсныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Энэ хугацаанд замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийх юм байна.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.