Өнөөдөр 22.00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпын гүүрнээс Их наяд плазагийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06.00 цаг хүртэл хийнэ гэж Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Энэ хугацаанд дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаах тул жолооч нар бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.
Мөн Баянбүрдийн тойргийн зам засварыг маргаашийн 23.00 цагт эхлүүлж, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23.00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07.00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Зүүн дөрвөн замын уулзварын засвар маргааш 23.00 цагаас наймдугаар сарын 16-ны 23.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23.00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар