Наймдугаар сарын 7-нд буюу өнгөрсөн ням гаригт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт бага насны хоёр хүүхдийг хутгалж, ноцтойгоор гэмтээсэн хэрэг гарсан. Уг гэмт хэргийн улмаас 13 настэй "Э" охин амь насаа алдсан. Харин долоон настай дүү нь ГССҮТ-д хүргэгдэн, биеийн байдал нь хүнд байгаа талаар мэдээлсэн билээ.
Олон удаагийн хутганы шархыг дийлээгүйн улмаас 13 настай эгч нь газар дээрээ амиа алдсан юм.
Тэгвэл 7 настай хүүгийн биеийн байдал дээрдэж, ухаан орсон хэмээн ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Золжаргал мэдээллээ.
Одоогоор тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хохирогчдын үеэл болох 11 настай "Б"-г саатуулаад байгаа юм.