x

Х.Мөнхцэцэг: Миний дүүг ийм байдалд хүргэсэн дарга нараас нь би хариуцлага нэхнэ

Улаанхуаранд байрлалтай цэргийн ангид энэ сарын 6-нд ноцтой осол гарч, хоёр алба хаагч бэртсэн талаарх мэдээлэл бий. Тодруулбал, цэргийн 017 дугаар ангийн 22 настай албан хаагч шөнийн цагаар ажиллаж байхдаа дээврээс унаж, тархи нь бяцарсан байна.

Энэхүү үүссэн нөхцөл байдлын талаар хохирогчийн эгч Х.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Одоогийн байдлаар (уржигдар) дүүгийн тань биеийн байдал ямар байна вэ? Цэргийн ангийн барилга дээр илүү цагаар ажиллаж байгаад шөнө осол гарсан гэв үү?

-Дүүг маань хариуцаж байгаа эмч нь саяхан гарч ирээд найдваргүй болсон гэдгийг бидэнд хэлсэн. Хариуцсан эмч нь хэлэхдээ, одоо зүрх нь зогсохыг хүлээнэ л гэж байна лээ. Мэдээж бидний зүгээс маш их гомдолтой байгаа. Энэ том болсон дүүгээ ингээд харамсалтайгаар алдах гээд байж байна. Одоогийн байдлаар дүүгийн минь амь настай хамааралтай энэхүү хэргийг цагдаа нар шалгаж байгаа.

-Тухайн цэргийн ангиас нь хамгаалалтын хувцас тавьж өгөөгүй асуудал байгаа юм уу? Чухам юу болсон юм бол?

-Өндрөөс унаж бэртэхээс сэргийлсэн хамгаалалтын бүс байгаагүй. Түүнчлэн толгойдоо хамгаалалтын малгайтай байсан бол дүүгийн минь амь наснаас наана тусах байлаа. Тэгсэн бол өрөөл татанхай байсан ч бид нар өнөөдөр баярлаад сууж байхаар байна. Дүү маань энэ газар ажиллаад жил гаруй хугацаа өнгөрсөн. Барилгын цэргийн анги алба хаагчдаа дандаа илүү цагаар ажиллуулдаг. Ажлын цаг нь орой 18:00-19:00 цагийн үед л тарах ёстой шүү дээ. Гэтэл шөнийн 00:00-01:00 цаг хүртэл ажиллуулж байгаад л ийм осол гарчихаж байгаа юм.

Ямар ч хөдөлмөр хамгаалах хэрэгсэл, бэхэлгээ юу ч байхгүй дээвэр дээр шөнийн 23:00 цаг хүртэл ажиллуулж байлгасан хүмүүсээс нь би хариуцлага нэхнэ. Би хөлөө хүрэх газраа явна л гэж бодож байгаа. Чухам ямар хүний буруугаас болоод ийм нөхцөл байдал болов гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгэхээр тэрийг л мэдэж авмаар байна. Ямар дарга нь шөнийн 23:00-00:00 цаг хүртэл ажиллах тушаал өгсөн гэдгийг олж мэдээгүй байгаа.

-Тус цэргийн ангийн дарга нартай уулзсан уу, тэдний зүгээс хариу тайлбар хэлсэн үү?

-Өчигдөр орой (наймдугаар сарын 6-нд) хариуцаж байсан инженер нь харагдаж л байсан. Одоо чухам яахаа мэдэхгүй байна.

-Тэгэхээр гомдол саналаа хэнд гаргахаа мэдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ингэнэ гэж даанч бодсонгүй. Энэ зуны саруудад ачаалалтай ажиллаж байгаа юм байна гэдгийг нь хараад л байсан.

Тэр болгонд нь төрийн албан хаагч юм чинь дээрээсээ тушаал аваад л ажилладаг юм байх даа гэж бодоод л яваад байлаа. Залуу хүн ажлаа сайн хий гэж шахна уу гэхээс боль гэж хэлж үзсэнгүй. Манай дүү ажилдаа дуртай, жил гаруй ажиллах хугацаандаа хагас бүтэн сайн өдөр ч алгасалгүй ажиллаж байсан.

-Тэгэхээр илүү цагаар ажиллахаас гадна амралтын өдрүүдэд ч ажилладаг байжээ?

-Ерөнхийдөө шөнийн 01:00-02:00 цаг хүртэл байнга л ажиллуулдаг. Амралтын өдрүүдэд ч хүртэл ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө сард 600 мянган төгрөгийн цалин л өгдөг. Энэ бол зөвхөн нэг ар гэрт тохиолдож буй зовлон биш.

Манайд сүүлийн 20, 30 жил оршин тогтносон үйл явц болохоор нэг их сонин сонсогдохгүй байгаа байх. Тэгсэн мөртлөө өчнөөн хүмүүсийн амьдралыг асуудалд оруулж байгаа шүү дээ. Үгээ хэлж чадахгүй доод тушаалтай цэргийн албан хаагч өчнөөн байгаа. Дарга илүү цаг ажилла гэвэл тушаалыг нь л дагадаг. Тэр дарга цэрэг нь ингэж осол гардгийг мэддэг ч юм уу, үгүй ч юм уу.

Энэ асуудлыг хэлж ярьж л байхгүй бол сайхан залуучууд амь насаа алдах эрсдэл байна. Ингэж хүний хөдөлмөрийг мөлжиж болохгүй шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 17 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 24 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 26 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 26 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 29 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 34 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 43 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 49 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 55 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 42 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 2025-11-21
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top