x

ТОКИО 2020: Олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцэгчдийн тоо багасжээ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг, баяр цэнгэл Зуны Олимпийн XXXII дахь наадам Япон улсын Токио хотноо Долдугаар сарын 23-наас Наймдугаар сарын 8-нд амжилттай боллоо. Энэ удаагийн олимпийн наадам нэг жилээр хойшилж, цар тахлын хүнд нөхцөл байдал дунд болсон ч Дэлхийн улс орнуудад цар тахлыг даван туулах итгэл найдвар нь болж чадсан юм. Хэдийгээр их хэмжээний алдагдалд орох тодорхой байсан ч Япон улс олимпийн наадмыг амжилттай зохион байгууллаа. 

Токио-2020 Паралимпийн наадам Наймдугаар сарын 24-нөөс Есдүгээр сарын 5-ны хооронд Токио хотноо зохион байгуулагдана.

Олимпийн наадамтай холбоотой тоон мэдээллийг хүргэж байна.

0 - Коронавирусийн тархалтаас болоод олимпийн наадам огт үзэгчгүй явагдлаа. Зөвхөн дасгалжуулагч, багийн гишүүд, албаны цөөн хэдэн хүн л тамирчдыг дэмжиж байв. Олимп үзэгчгүй болсон нь зардлынхаа тодорхой хэсгийг тасалбарын борлуулалтаас нөхөх төлөвлөгөөтэй байсан зохион байгуулагчдад том цохилт болсон юм. Түүнчлэн олимпод зориулж эртнээс бэлдсэн Токиогийн зочид буудал, зоогийн газрын салбар санхүүгийн томоохон алдагдалд орж магадгүйг Номура судалгааны байгууллага тооцоолсон байна.

17 - Цар тахлын хөл хорионоос шалтгаалаад тамирчдын бэлтгэл сургуулилалт тааруу байх болов уу гэж таамаглаж байсан ч олимпын үеэр дэлхийн дээд амжилт 17 удаа эвдэгдлээ. Сэлүүрт завины төрөлд хамгийн олон буюу таван дээд амжилт шинэчлэгдсэн байна.

33 - Олимпийн тамирчид спортын 33 төрөлд 339 багц медалийн төлөө өрсөлдлөө. Каратэ, скэйтборд, серфинг, спорт авиралт гэсэн дөрвөн шинэ спорт олимпын хөтөлбөрт анх удаа багтав. Түүнчлэн 3х3 сагсан бөмбөг, BMX дугуйн фристайл төрөл, налуу замын дугуйн буухиа уралдаан зэрэг шинэ төрлүүд олимпын хөтөлбөрт оров. Япончуудын хайртай спорт бэйсбол, софтбол 13 жилийн дараа олимпын хөтөлбөрт дахин багтав. Гэхдээ энэ хоёр төрөл каратэгийн хамтаар “Парис-2024” олимпын хөтөлбөрт орохгүй юм.

47 - Олимпийн цэнгэлдэхийг Японы бүх 47 мужаас авчирсан модоор хийсэн байна.

48 - Нийт тамирчны 48 хувь нь эмэгтэй байснаар “Токио-2020” жендэрийн хувьд хамгийн тэнцвэртэй олимп болов. Түүнчлэн түүхэнд анх удаа бүх спорт эмэгтэй төрөлд медальтнуудаа тодруулсан юм.

62 - Зургадугаар сарын 21-нд явуулсан санал асуулгаар япончуудын 62 хувь буюу бараг гуравны хоёр нь олимпийн наадам зохион байгуулахыг эсэргүүцэж байв. Харин явцын дунд эсэргүүцэгчдийн хувь арай багасаж, 48 хувь болжээ.

20,000 - Тамирчдыг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулж байсан бөгөөд хариу нь эерэг гарсан тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй тусгаарлаж байв. Наадмын үеэр өдөр бүр 20 мянга орчим шинжилгээ хийсэн болохыг Зохион байгуулах хорооноос мэдээллээ.

160,000 - Хэдийгээр зохион байгуулагчид тамирчдыг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, бусдаас зай барихыг сануулж байсан ч 160 мянган бэлгэвч үнэгүй тарааж өгөв.

6.21 САЯ- Олимпийн наадмын 5,000 медалийг бүгдийг нь дахин боловсруулсан металлаар хийсэн бөгөөд эдгээр металлыг зөөврийн компьютер, лаптоп, дижитал камер, ухаалаг утас зэрэг 79 мянган тонн цахилгаан хэрэгслээс гаргаж авсан байна. Японы цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд, сургуулиуд, олон нийтийн зүгээс 6.21 сая хуучин гар утсыг хандивлажээ.

Дашрамд, "Рио 2016" олимпын тухайд мөнгө, хүрэл медалийн орцын 1/3 орчмыг дахин боловсруулсан металл эзэлж байв.

15.4 ТЭРБУМ - Олимпийн наадмын нийт төсөв 15.4 тэрбум ам.долларт хүрсэн болохыг Оксфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Гэхдээ Японы Засгийн газраас хийсэн хэд хэдэн шалгалтын дүнгээс харвал олимпын наадмын нийт төсөв үүнээс хоёр дахин их байж магадгүй байна.

Зохион байгуулагчид коронавирусийн халдвараас сэргийлэх ажилд л гэхэд 900 сая ам.доллар зарцуулсан байна. Зохион байгуулагчид төрөл бүрийн баннер, маскот хийх, салют буудуулах зэрэг үнэтэй нэмэлт зардлыг хасаж танасан ч төсөв ийм гарчээ.

Эх сурвалж: МҮОХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав саяхан “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 18 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 25 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 27 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 27 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 30 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 35 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 44 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 50 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 56 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top