x

Дэслэгч генерал Ц.Тогоог Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томилжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.

Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа, 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс, 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс, 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс, 2002 онд АНУ-д Англи хэлний институт, 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа, 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус  тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

  • 1976-1977 онд Монголын Ардын армийн 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,

  • 1977-1979 онд Монголын Ардын армийн 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,

  • 1983-1985 онд Монголын Ардын армийн 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч,

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга,

  • 1989-1990 онд Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга,

  • 1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах,

  • 1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,

  • 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,

  • 1997-1999 онд Женко коллежид дэд захирал,

  • 1999-2000 онд Оюуны өргөө коллежид Захирал,

  • 2000-2002 онд Батлан хамгаалахын Дэд сайд,

  • 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга,

  • 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,

  • 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч,

  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 1 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 18 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 25 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 27 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 27 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 30 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 35 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 45 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 51 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 57 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 43 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top