Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 20 цэгт 23 багийн 161 эмч, ажилтан ажиллаж, 7905 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 517, II тунд 240 буюу нийт 757 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,091,782 иргэн I тунд, 992,165 иргэн II тунг хийлгэжээ.
Мөн нийт 2,128 жирэмсэн эх, 12-15 насны 32,551, 16-17 насны 16,877 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.