x

PCR шинжилгээний хариуг цагийн дотор гаргах бичил лабораторийг танилцууллаа

Шадар сайд С.Амарсайхан өчигдөр НЭМҮТ-ийн ерөнхий захирал Д.Нарантуяа, Биотехнологи, Инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо болон БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал Ли Кён Мин нарыг хүлээн авч уулзлаа.  

“К2ЛБИО” байгууллагын захирал короновируст халдвар /КОВИД19/-ыг илрүүлэх бичил лабораторийг Монгол Улсад байгуулах саналыг танилцуулав. Тус лаборатори нь ПГУ шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд 15 минутаас нэг цагийн хугацаанд 340 сорьцыг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусын мутаци болох альфа, дельта зэрэг хувилбарыг ялган таних зэрэг олон давуу талтай ажээ.

Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хилийн боомт, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд байршуулан, зорчигч, иргэдээс шинжилгээ авах, мэдээллийн нэгдсэн сүлжээ үүсгэх боломжтой гэж доктор Ли Кён Мин хэллээ.

Мөн ковидын халдвараас урьчилсан сэргийлэх, вирусыг устгах, өвчлөлийг эдгээх үйлчилгээтэй, БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс Монгол Улсад хандивлах, цаашид худалдааны гэрээ байгуулах саналтай байгаагаа тэрээр уламжилав.

Шадар сайд С.Амарсайхан, “БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагыг УОК-той хамтран ажиллах гаргасанд талархлаа илэрхийлээд бичил лабораторийг аль болох богино хугацаанд суурилуулахад анхаарч ажиллана гэлээ.

“Лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой.

Сорьцоос ковидыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршилт хийж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Хэрэв үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана” гэж Шадар сайд хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 4 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 21 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 30 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 30 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 33 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 38 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 47 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 54 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 59 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 46 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top