x

“Дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, зөвлөх Б.Мягмар нар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын төслийн удирдагч Виктор Лутенко тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөдөлмөрийн динамик загварыг ДТН аргачлалаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Тус хамтын ажиллагааны хүрээнд “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь” төслийг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хот, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийг сонгоод байгаа аж.

Иймээс НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас НЗДТГ-тай хамтран хөдөлмөрийн динамик загварыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх чиглэлээр урт хугацааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр онцоллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар “Төслийг хэрэгжүүлэхээр сонгосон хоёр аймагт хүсэлт илгээсэн. Одоо бид нийслэлийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Нийслэлд хэрэгжүүлэхээр болбол есдүгээр сараас эхлэн төслөө эхлүүлэхээр төлөвлөж байна” хэмээв. Санал болгосон төслийн талаар дотооддоо хэлэлцэн, зөвшилцөж, тодорхой шийдэлд хүрсний дараа хариу мэдэгдэх тухайгаа Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Монгол дахь НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас сүүлийн жилүүдэд дотоодын шилжилт хөдөлгөөний талаар төрөл бүрийн судалгаануудыг явуулж, шилжилт хөдөлгөөний учир шалтгаан, үр дүн, тулгарч байгаа гол асуудлуудыг нь нарийвчлан судалжээ. Цаашид хамтарч ажиллахаар болбол судалгааны үр дүнгүүдийг дэлгэрэнгүй танилцуулан, төсөл, хөтөлбөрүүдэд ашиглах боломжтой аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 4 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 21 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 28 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 30 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 30 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 33 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 38 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 48 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 54 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 0 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 46 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ Уржигдар 09 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top