x

Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд зөвшилцөнө

Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.

Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга М.Энхманлай “Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттайгаар барилга барихаар анх энэ газрыг олгосон. 2010 онд тус компанид шилжсэн байдаг.

2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс 2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр гарсан” гэлээ.

Харин Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Бид нөхцөл байдлыг судалж үзэн, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийхээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллалаа. Бид хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ” гэв.

Мөн энэ газрын маргаантай асуудлаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав саяхан Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 6 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 23 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 30 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 32 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 32 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 35 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 40 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 49 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 56 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 1 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 48 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top