x

ЗГ: Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо.

Паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улс шил, шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор худалдан авдаг, үүнээс 80 орчим хувь нь БНХАУ-аас хамаарч байна. 2020 оны мэдээгээр 21 нэр төрлийн 55 сая ам.долларын бүтээгдэхүүн импортоор худалдан авч дотоодын үйлдвэрүүд шилний хэрэгцээгээ хангадаг байна.

  • Парк бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 50 гаруй сая ам. долларын шил, шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68,8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
  • Улаанбаатар хотоос гарч байгаа шилний хог хаягдлын 30 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Нийслэлийн Багахангай дүүрэгт байгуулагдах шил, шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн парк нь нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд байгуулагдах савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав саяхан Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 6 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 23 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 30 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 32 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 32 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 35 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 40 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 49 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 56 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 2 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 48 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 01 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top