x

Д.Содном: УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар зүйл байдаг

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Думаагийн Содномтой ярилцлаа.

-“Төрийн эрх барих дээд байгууллагууд нэг намын эрхэд орчихлоо. Улс төрийн тэнцвэр алдагдаж, нэг талд хэт их эрх мэдэл төвлөрч байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн дагуу, сонгуулийн эрх бүхий иргэдийн ихэнх МАН-д илүү итгэж, төрийн эрх барих Улсын Их Хурлыг нэр дэвшүүлсэн гишүүдээс нь бүрдүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшигчийг сонгоод байна. Хууль зөрчигдөөгүй, сонгууль шударга явагдсан болохоор нэг намд эрх мэдэл төвлөрлөө, улс төрийн тэнцвэр алдагдлаа гэж шүүмжлэх нь ач холбогдолгүй. Үүний оронд улс төрийн намуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр намын тухай хуульд өөрчлөлт оруулах, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгч нам төвтэй биш, төр төвтэй засаглалтай болох, мөн Монгол Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг боловсронгуй болгох асуудлыг боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

Энэ асуудлаар би тодорхой санал дэвшүүлдэг. Миний дэвшүүлдэг саналын гол зүйл нь нэгдүгээрт, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх хэтийн зорилго, дунд хугацаанд хөгжүүлэх тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулсан, тэдгээрийг хэрэгжүүлэх чадвартай боловсон хүчний нөөцтэй, улс даяар үйл ажиллагаа явуулах чадамжтай улс төрийн намыг бие дааж буюу өөр намтай эвсэж төрийн эрх барихын төлөө ажиллахыг зөвшөөрдөг, УИХ, Засгийн газарт цөөн тооны суудал олж авах албан тушаал эрх мэдлийн өчүүхэн зорилготой улс төрийн нам нэртэй хэсэг бүлэг байхыг хориглосон хуультай байх.

Хоёрдугаарт, парламентыг хоёр танхимтай, Дээд танхим буюу Ардын Их хуралтай болж, Хууль тогтоох гол үүрэгтэй Доод танхим буюу Улсын Бага хурал, Гүйцэтгэх засаглал буюу Засгийн Газар, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмний нэрийн өмнөөс хянаж байдаг болох.

Гуравдугаарт, сонгуулийн хуулийг өөрчилж сум дүүрэг бүрээс сонгогдсон Ардын Их хурлын гишүүдийг сонгогчдын төлөөлөл гэж үздэг болж, Монгол төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Ерөнхий шүүгч Ерөнхий прокурор зэргийг сонгох эрхийг эдлүүлэх.

Эдгээр санал бол манай улсын төрийн тогтолцоо, төрийн удирдлагын эрх мэдлийн хуваарийг боловсронгуй болгох, засаг төрийн эрх мэдлийг ард түмний хяналтад байлгахад шийдвэрлэх ач холбогдолтой юм.

-Засгийн газрын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Гаргасан шийдвэр нь туйлбаргүй, хэд хоноод солигдчихдог гээд иргэдийн төр засагтаа итгэх итгэл нь унтарч байх шиг?

-Засгийн газарт итгэх, үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэй байна. Дэлхийг хамарсан халдварт өвчин иргэдийн амьдрал, улсын эдийн засагт ноцтой нөлөөлж байна. Засгийн газраас халдварыг хязгаарлах, сэргийлэх, дархлаажуулах болон иргэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авахын тулд бүх бололцоогоо дайчлан хэрэгжүүлж байна. Иргэдийн идэвх санаачилга, хариуцлага чухал байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг уриалмаар байна.

-Тэгвэл одоогийн парламентын үйл ажиллагаанд та ямархуу дүгнэлттэй байна. Нийгмийн зарим хэсэг нь УИХ-ын гишүүдийн олонх сонгогдсон намынхаа эсрэг дуугарч чадахгүй, иргэдийн төлөөлөл болж чадахгүй байна. Харин сөрөг хүчин нь үүргээ бүлх залгисан мэт л байна хэмээн шүүмжилдэг?

-Одоогийн Парламентын ганц танхим Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага гэж Үндсэн хуульд заасан байдаг. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д байдаг. Би хувьдаа шуудхан хэлэхэд, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандмаар юм байдаг. Жишээлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд өөрчлөлт оруулахдаа төрийн байгууллыг боловсронгуй болгох асуудлыг УИХ анхааралгүй орхисон.Тухайлбал, парламентыг хоёр танхимтай болгож, Төрийн эрх барих дээд байгууллага буюу Дээд танхимыг бий болгон Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагаанд ард түмний нэрийн өмнөөс хаяналт тавьдаг болгох чухал асуудлын ач холбогдлыг мэдэж байсан боловч авч хэлэлцэлгүй орхисон.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гаргахдаа төлөвлөлтийн асуудлыг нь орхигдуулсан.Монгол Улсыг цэгцтэй бодлогоор хөгжүүлэхийн тулд Урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, дунд хугацаанд буюу таван жил бүрт хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой.Гэтэл УИХ урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалтай, тав ба арван жилийн хөгжлийн үндсэн чиглэлтэй, зөвхөн нэг жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хууль гаргасан. Таван жилийн тодорхой төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэхээс зайлсхийгээд байдаг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага буюу яам байгуулах асуудлыг шийдэхээс цааргалсаар байгаа юм.

Саяхан хөдөлмөрийн тухай хууль баталж гаргалаа. Уул уурхайн компаниудын ажилчдыг 14 хоног ажиллуулаад 14 хоног амраадаг байх болж байгаа бололтой. Энэ утгаар нь үзвэл уул уурхайн ажилчид жилийн хагаст нь ажилладаг болох юм байна. Хөдөлмөрийн хөлс урамшууллын асуудлыг ажил олгогчид шийдэж байх боломжийг хязгаарласан байна. Үйлчилж байгаа бусад хууль журамтай зөрчилдсөн, хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, өртөг зардал нэмэгдүүлэхэд хүргэх заалтууд орсон бололтой. Баялаг бүтээгч, татвар төлөгч, улсын эдийн засгийн гол зүтгүүр болох уул урхайн салбарт хөрөнгө оруулагч нарын өртөг хямдруурах, ашигт ажиллагааг дээшлүүлэхэд сайнаар нөлөөлөхгүй байх даа.Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ шинэ хуулийг судалж, ирэх оноос хэрэгжүүлэх явцад ямар дутагдалтай хууль гаргаад байгаа нь тодорхой болох байх.

Хэрэв парламентад дээд танхим бий болж, тогтоож байгаа хууль шаардлага хангаж байгаа эсэхээр хяналт тавьдаг болчихвол иймэрхүү алдаа дутагдал багасна.

-Та Монгол Улсын эдийн засгийн цаашдын нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс хэд дахин илүү гараад байгаа гадаад өрийг багасгах, иргэдийн гуч орчим хувийн ядуурлыг арилгах явдал ойрын жилүүдэд шийдэх ёстой эдийн засгийн эрхэм зорилт. Энэ зорилтыг зохистой ухаалаг бодлого төлөвлөгөөний үндсэн дээр богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд тийм нөөц бий.Хамгийн гол нь мал аж ахуй болон уул уурхайн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг байгуулж, өрсөлдөх чадвартай бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлж экспортод гаргах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ийм бодлогоор ажилласан нөхцөлд үр ашигтай үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болж улмаар гадаад өрийг багасгах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж хавтгайрсан халамжийн бодлогоос татгалзан ядуурлыг арилгах нөхцөл бүрдэнэ. Үүнтэй холбогдуулж би яаралтай хэрэгжүүлэх дараахь саналыг дэвшүүлдэг.

Нэгдүгээрт, ямааны ноолуур, сарлагийн хөөвөр, торомны ноосыг цэвэршүүлэн хялгаснаас ялгаад 100 хувь ноолууран утас хийх үйлдвэрүүдийг бий болгож, түүнийгээ сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн болгоод экспортод гаргадаг болох. Үүнээс барагцаалбал 2,5- 3 тэрбум ам.долларын орлого олно.

Хоёрдугаарт, жилд 20-24 сая арьс ширийг хамгийн шилдэг технологи ашиглан боловсруулж бэлэн бүтээгдэхүүн болгож экспортод гаргах. Үүнээс мөн хэдэн тэрбум долларын орлого олно.

Гуравдугаарт, манай улсад зэсийн нөөц байгаа бөгөөд цаашид нэмэгдүүлэх боломж бий. Зэс хайлуулах үйлдвэр, мөн зэсийг гүнзгий боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулж, тус хотод амьдардаг олон зуун инженер техникийн ажилтнуудын мэдлэг туршлагыг ашиглах бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Машин техник, эрчим хүчинд ашиглагддаг зэс, зэс эд анги их хэмжээгээр нэмэгдэх юм билээ.

Дөрөвдүгээрт, газрын ховор элементийн хайгуул олборлолт болон ховор металлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй.

Ер нь геологи хайгуулын ажлыг өргөтгөх шаардлагатай.

-Манай улсын өр ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Үүнийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байна?

-Боловсруулах үйлдвэр хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нь гарц гэж харж байгааг дээр хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны сонгуулийн үеэр Монгол Ардын Нам “Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, экспортлогч орон болгох“ зорилт дэвшүүлсэн. Энэ чухал зорилтыг хэрэгжүүлж эхлээсэй, үүний тулд тодорхой төсөл арга хэмжээнүүдийг төлөвлөөсэй, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн ажлыг хариуцсан яамыг яаралтай байгуулаасай гэж хүсч байна.

-Цар тахлаас шалтгаалж боловсролын асуудал ихээхэн хүнд болчихлоо. Сурагчдын бараг 50 орчим хувь нь хоцрогдолтой байна гэсэн судалгаа гарсан байсан. Есдүгээр сараас тахимаар хичээллэх эсэх нь эргэлзээтэй байна. Боловсролын асуудлыг яаж шийдэх вэ?

-Цар тахлаас шалтгаалсан асуудал бол түр зуурын хэрэг. Харин биотехнологи, мэдээллийн технологи, компьютерийн программчилал зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд онц анхаарч залуу үеэ XXI зуунд ажиллаж амьдрахад бэлтгэх асуудлыг цаг алдахгүй шийдэж эхлэх шаардлагатай.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top