Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Наймдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2077, II тунд 916, нийт 2993 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1086416 иргэн I тунд, 989820 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2075 жирэмсэн эх, 12-15 насны 31829, 16-17 насны 16578 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.