x

Монголын Олимпын хороо тамирчдын терапист эмчийг орхиод явжээ

Манай улсаас олимпын жүдо бөхийн төрөлд 12 тамирчин хүчээ сорьсон. Тэмцээний үед тамирчдын бэртэл гэмтэл, нөхөн сэргээлтийг хариуцсан эмч, терапист маш чухал хэрэгтэй байдаг. Тэгвэл тамирчдыг гэмтэл, бэртлээс сэргийлж, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хангаж ажилладаг терапист эмчийг манай улс олимпод авч яваагүй байна.

Хэдийгээр тамирчид, багш дасгалжуулагчид багтаа авч явахын тулд олимпод явах багийн нэрс өгөхдөө терапистын эмчийг багтаасан боловч Олимпын хорооноос нэрс өгөөгүй хэмээн явуулаагүй байна.

Энэ талаар Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч ажилладаг, Жүдо бөхөөр дагнасан бариа засалч, терапист багш, анагаах ухааны магистр Масашито Нишикидотой цөөн хором ярилцлаа.

-Хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байгаа байх. Терапист гэж ямар эмчилгээ вэ?

-Терапист буюу нөхөн сэргээх эмчилгээ нь хугарал, мултрал, холбоос,  булчингийн гэмтлийг эмчилдэг. Мөн барилдааны дундуур зангирсан булчинд массаж хийдэг. Тэмцээний үед тамирчдад маш хэрэгтэй эмчилгээ юм.  

-Монголын жүдо бөхийн холбоотой хамтарч ажилладаг гэсэн. Хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-2020 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ багт ажиллаж, Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын эрх олгох тэмцээн болон Европын цуврал тэмцээнүүдэд шигшээ багийн жүдо терапист багшаар ажиллаж байна.

-Энэ удаагийн олимпод яагаад яваагүй вэ?

-Жүдо бөхийн холбооноос олимпын хороонд эмч, терапистын нэрс явуулсан. Гэтэл тэд ийм нэрс өгөөгүй гэсэн гэнэ. Дасгалжуулагчид намайг авч явахыг маш их хичээсэн ч бүтээгүй. Би олимпод яваагүй гэдэгт бухимдаагүй. Тамирчдад амжилт гаргахад нь миний тусламж хамгийн их хэрэгтэй үед тусалж чадахгүй байгаадаа маш их харамсаж байна.

-Гадны орнуудын тамирчдын баг терапист эмчтэй байдаг уу?

-Гадны орнуудад сэргээн засах эмч багт нь заавал багтдаг. Тухайлбал энэ удаагийн олимпод Японы жүдо бөхийн шигшээ багт нэг эмч, хоёр терапист, хөл бөмбөгийн багт гэхэд хоёр эмч, 4-6 терапист байдаг.

-Монголд энэ эмчилгээний хөгжил ямар түвшинд байна гэж та харж байна вэ?

- Монголд энэ чиглэлийн эмчилгээний хөгжил сайн биш байна.  Учир нь тамирчид гэмтэхээрээ хаана үзүүлэхээ мэддэггүй. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэж чадахгүй явж байгаа хүмүүс ч олон бий. Эмч нар нь ч мэдэхгүйгээсээ болоод мэс засал хийх шаардлагагүй, бариа заслаар эмчилж болох бэртлийг хагалгаанд орж эмчлүүлэх тохиолдол байдаг. Монголд энэ салбар илүү өндөр түвшинд хөгжөөсэй гэж бодож байна.

-Цаашид ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?

-2016 онд АШУҮИС, Монгол уламжлалт олон улсын “уламжлалт засалч” гэх шинэ тэнхим нээсэн байна. Энэ тэнхим бол монгол уламжлалт болон надтай адил Япон уламжлалт анагаахыг заадаг. Ийм мэргэжлийг илүү хөгжүүлж, эмнэлэг болон спортын багт орох хэрэгтэй байна.

Тамирчдад энэ төрлийн эмч чухал байдаг гэдгийг хэд хэдэн тохиолдлоос харж болно. Тухайлбал Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар Монгол улсын жүдо бөхийн баг олимпын наадмаа өндөрлүүлсний дараа сэтгэгдлээ хуваалцах үеэрээ“Д.Сумъяа өмнөх барилдаанд мөрөө гэмтээж орхисон нь өнөөдрийн барилдаанд нөлөөллөө. 100 хувь барилдаанаа гаргаж барилдаж чадсангүй.

Манай бөхчүүдийн бэлтгэлжилт дажгүй сайхан байлаа. Залуучууд маань ч сайн байсан. Энэ завшааныг ашиглаад багийнхаа терапист Нишикидо гээд япон мэргэжилтэнд баярласнаа хэлмээр байна. Гэмтэл бэртэл эдгээх, нөхөн сэргээлтийг маш сайн хийж байсан. Харамсалтай нь, олимпод ирж чадаагүй. Нишикидо, чиний ач гавьяа энэ медалиудад их бий шүү гэж хэлье. 

Эх сурвалж: URUG.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 6 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 8 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 14 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 31 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 38 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 40 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 40 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 43 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 48 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 58 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 10 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 56 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top