Улаанбаатар хотод өнөөдөр суурин 19 цэгт 30 багийн 151 эмч, ажилтан ажиллаж, 8145 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Энэ сарын 03-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 2055, II тунд 976, нийт 3031 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1084249 иргэн I тунд, 988810 иргэн II тунд хамрагдлаа. Мөн нийт 2050 жирэмсэн эх, 12-15 насны 31344, 16-17 насны 16448 хүүхэд тус тус II тунд хамрагджээ.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.