x

ЮНЕСКО-оос Улз гол дээр далан барих ажлыг зогсоохыг шаарджээ

Хятадын Фужоу хотод болсон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган дээр Улз гол дээр далан барих ажлыг зогсоохыг Монголоос шаарджээ.

Учир нь нэг хэсэг нь Оросын нутаг дэвсгэр дээр орших "Дагуурын дархан цаазат газар" хэмээх Дэлхийн өвийн объектод усан байгууламж аюул заналхийлнэ хэмээн ЮНЕСКО үзсэн байна. 

Известия сонины мэдээлснээр, Монголын тал далан барих ажлаа хэнд ч мэдэгдэлгүй, хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүйгээр эхэлсэн бөгөөд улмаар энэхүү усан байгууламж нь дархан цаазат газарт ноцтой хохирол учруулна гэж экологичид үзэж байгаа гэнэ. 

Усан байгууламж эсэргүүцэгч экологичид 

Монголд баригдахаар төлөвлөгдөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай "Хил хязгааргүй гол мөрөн" олон улсын экологийн эвсэл Улз голын даланг мөн л эсэргүүцэн өнгөрсөн онд ЮНЕСКО-д хандсан юм. Тодруулбал, Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Дагуурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн гомдол гаргаж байв. Өнгөрсөн онд цар тахлын улмаас ЮНЕСКО хуралдаанаа хойшлуулсан бөгөөд энэ удаагийн чуулганаараа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн 255 объектын талаар авч хэлэлцжээ.

"Хил хязгааргүй гол мөрөн" эвслийн Орос, Монгол экологичид "Дагуурын ландшафт"-ын усны гол эх үүсвэр болох Улз гол дээр томоохон хэмжээний байгууламж барьж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан зурагнуудаас олж мэдсэн гэнэ.

"Энэ даланг байгуулах жинхэнэ зорилго нь шинээр усан зангилаа үүсгэх гэдэгт бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Байгалийн өвийн хосгүй объект ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усгүй болох нь" хэмээн "Хил хязгааргүй гол мөрөн" Оросын эвслийн зохицуулагч Александр Колотов өгүүлж байлаа.

ОХУ, ЮНЕСКО-ийн анхааруулга 

Дагуурын дархан цаазат газрын нутаг дэвсгэр дээр байх Торейн нууруудын усны гол эх үүсвэр нь Улз гол бөгөөд энэ гол дээр усан байгууламж барих нь тухайн нууруудын био олон янз байдалд сөргөөр нөлөөлнө гэж Дэлхийн өвийн хороо мэдэгдэн, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг танилцуулах хүртэл цаашид барилгын ажлаа зогсоохыг Монголын талаас хүсэж байв.

Түүнчлэн Оросын тал Улз гол дээрх далангийн ажил хоёр талын гэрээ, олон улсын конвенцийг зөрчиж байгаа талаар Монголын талд анхааруулсан гэж ОХУ-ын Байгаль орчны яам мэдэгдэж байлаа. Улмаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Орос-Монголын объект болох "Дагуурын ландшафт" дээр Монгол улс далан байгуулах нь байгаль орчинд хэрхэн нөлөөлөх талаарх үнэлгээ хийх боломжийг судалж байгаа талаар Оросын Байгаль орчны яам мэдээлжээ. 

Голыг боож болохгүй

Оросын экологчдийн мэдээлснээр, Улз гол дээр 700 метр урт, 9-12 метр өндөртэй далан байгуулж, 27 сая кубметр хүртэлх эзлэхүүнтэй усан сан байгуулахаар зэхэж байгаа нь тэдний судалгаагаар тогтоогдсон гэнэ. 

Улз гол дээр томоохон усан сан барих асуудлаар Монголын талтай хэлэлцэх, түүнчлэн энэхүү усан байгууламжийг ашиглалтад оруулснаар Оросод учирж болзошгүй экологийн хохирлын үнэлгээг танилцуулахыг ОХУ-ын дэд сайд Виктория Абрамченко Байгаль орчны яам, Эрчим хүчний яам болон бусад холбогдох байгууллагуудад үүрэг болгож байв.

Улмаар ийм үнэлгээг Дагуурын дархан цаазат газрын ажилтнууд хийж гүйцэтгээд, Улз голын урсгалыг хааж болохгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ.  Тэдний үзэж байгаагаар Улз голын ус татрах, хэт нэмэгдэх гээд ихээхэн хэлбэлзэлтэй байдаг тул энэ процессд хөндлөнгөөс нөлөөлөх нь тун аюултай гэнэ. 

"Бидний хийсэн үнэлгээгээр, Монголын төсөл нийгэм эдийн засгийн дорвитой үр ашиг огт авчрахгүй. Говь цөлд хүнд үйлдвэрлэлийг өргөн цар хүрээтэй хөгжүүлэхийн тулд усаар тэтгэхэд чиглэгдсэн "Хөх морь" төсөл энэ далантай холбоотой байх. Энэ төслийн дагуу Онон голын гадаргын усыг Улз цаашлаад Хэрлэн гол руу урсгах төлөвлөгөөтэй, энэ нь ч Дагуурын дархан цаазат газарт нөлөөлнө. Улмаар Торейн нууруудыг устгаж, цаашлаад Байгал нуур болон баруун Монголын Их нуруудад аюул заналхийлж болзошгүй" хэмээн Дагуурын дархан цаазат газрын захирал Алексей Черепицын Известия сонинд ярьсан байна.

"Монголтой тулж ажилла"

Томоохон усан техникийн төслүүдтэй нь холбоотойгоор Монголтой "ажиллах" ёстой гэж Оросын ШУА-ийн Усны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний удирдагч, Оросын ШУА-ийн сурвалжлагч гишүү Виктор Данилов-Данильян онцолжээ. Хамгийн асуудалтай төсөл нь Сэлэнгэ гол дээр барих Усан цахилгаан станцын төсөл бөгөөд Монгол энэ УЦС-ыг барих найдвараа орхихгүй байгааг тэрбээр онцолсон байна. 

"Сэлэнгэ голтой холбоотой зургаан төсөл байсны хоёр нь нилээн ноцтой. Усан сан байгуулах гэдэг нь энэ улсын цаг агаарын нөхцөлд тун ашиггүй, маш ихээр ууршиж, ус ашиглалтын зэрэгцээ цэвэр алдагдал авчрах бөгөөд улмаар энэ нь Байгал нууранд нөлөөлнө. Ус багатай жилүүдэд Сэлэнгэ голоос нэмэлтээр ус хураах нь Байгал нууранд сүйрэл дагуулах нөлөөтэй" хэмээн Виктор Данилов-Данильян Известия сонинд ярьсан байна.

Данилов-Данильяны үзэж байгаагаар Монголд хөнгөлөлттэй үнээр цахилгаан эрчим хүч өгснөөр тохиролцож болох гэнэ. 

"Ийм боломж манайд бий гэж үзэж байна. Үгүй юм гэхэд, Монголтой хамтарч дахин нэг цахилгаан станц барин, ихээхэн бага үнээр тэдэнд цахилгаан эрчим хүч зарах нь усан сан ашигласнаас үүдсэн нөхцөл байдал зэргээс болж дараа нь маргалдсанаас хамаагүй дээр" хэмээн тэрбээр өгүүлсэн байна.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: shuud.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Улаанбаатар (66.181.189.173)
    Монголчууд экологийн мэдлэг муутай. Байгаль орчны яам нь байтугай эрдэмтэн доктор нь ялгаагүй. Гүнзгий мэдлэг байдаггүй. Улаанбаатарыг харахад л ойлгомжтой. Малчид нь арай дээр байж магадгүй
    2024 оны 12 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 6 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 9 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 14 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 32 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 39 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 40 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 41 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 43 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 49 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 58 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 10 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 57 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top