x

Олимп тойрсон асуудал: Хувцасны кодыг эсэргүүцэх нь!

Тамирчид ямар хувцас тохирохыг хэн шийдэх ёстой вэ? Ямартай ч тамирчид лав өөрсдөө биш юм. Харин энэ жилээс зарим тамирчид энэ тал дээр дургүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Олимдын наадмын өмнөхөн Европын гандболын холбоо Норвегийн эмэгтэй багийн гишүүдийг өмсвөл зохих урттай өмднөөс илүү богино бикинигийн дотуур өмд өмссөнийх нь төлөө торгууль ногдуулжээ. 

(Тэдний эрэгтэй хамтрагчид тэрнээс ч богинохон шорт өмсдөг)

Мөн Токиод Германы эмэгтэй гимнастикийн тамирчид шагайнд хүрэх урт өмд өмсөж, бэлгийн харьцаанд орохгүй байх гэсэн мессеж илгээдэг тогтсон жаягийг эсэргүүцлээ. 

Тэдний эсэргүүцэл нь "сүйрлийн сенсаац" гэж бүртгэгдсэн хэмээн спортын тоймч Салли Женкинс The Washington Post-д бичсэн байна. Тэрээр "Олимпийн өрсөлдөгчид өөр хүчирхэг хэлбэрүүдээ хэр зэрэг эзэмшдэгийг хэлж өгнө" гэжээ.

Үүнтэй төстэй асуултууд олон ажлын байранд гарч ирдэг гэдгийг Times сонины шүүмжлэгч Ванесса Фридман онцолжээ. Тэрээр "Хувь хүмүүс өөрт оноосон уламжлалт болон хэтийдсэн хүйсийн хувцаслалтын дүрмийг эсэргүүцэх болсон" гэсэн юм.

The Guardian сэтгүүлд бичсэн Ребекка Лю, багаасаа уран сайхны гимнастикийн дур булаам байдалд хэрхэн татагдсан тухайгаа бичжээ. 

Тэрээр "Би зургаан настайдаа, долоон настайдаа, найман настайдаа, есөн настайдаа гимнастик үзэж суугаад боддог байсан. Тэд үнэхээр ихэмсэг, өөгүй, гял цал. Эргээд бодоход тэр үед би өөрт суулгах эмэгтэйлэг байдлын чиг шугамаа олж авч байсан.

Гэхдээ эмэгтэй гимнастикчид, тамирчид, албаныхаас заавал тийм хамгийн ер бусын, дандаа чигч шулуун дүр зургийг хүлээх хэрэгтэй гэж үү? Чин үнэндээ тэд ч бас энгийн нэг эмэгтэй л хүмүүс шүү дээ. Зүгээр байгаагаарай энгийн хөөрхөн байхыг тэдэнд зөвшөөрөх хэрэгтэй" гэжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 7 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 10 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 16 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 33 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 40 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 42 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 42 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 45 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 50 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 59 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 11 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 58 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top