x

Ж.Сүхбаатар: Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй

Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ.

Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм. 


Нээлтийн арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатартай цөөн хором ярилцлаа.

-Анхны “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж Чингэлтэй дүүрэгт нээгдлээ. Тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Хотын соёл жижиг зүйлээс эхэлнэ. Социализмын үеийн Улаанбаатар хүмүүс нь гудамжаар холхисон, машин цөөнтэй байсан шүү дээ. Сүүлийн 20 жилийн хугацаанд хөгжил дэвшил, хүн амын төвлөрлөө дагаад хотын гудамжаар машин зонхилдог болсон.

Орчин үеийн хотуудын чиг хандлага бол хотын гудамжийг иргэдэд нь эргүүлэн өгөх болоод байна. Иймд Улаанбаатар хотын удирдлагаас өглөөний жишиг гудамжийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гутлын 22-оос хэрэгжүүлж эхэллээ. Энд үйлчилгээний байгууллагууд, иргэдэд зориулсан сайхан орчин, нөхцөл бүрдсэн байна. 

Хотын удирдлагаас мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад энэ ажлыг эхлүүлсэн. Цаашлаад өглөөний 06:00 цагаас эхлэн хотын амьдрал өрнөдөг болох нь. Улаанбаатар хот дэлхийн томоохон хотуудын түвшинд хүрч эхэлж байна. Том хотуудын өглөөний амьдрал бол тэр чигээрээ бизнес, үйлчилгээ байдаг. Энэ утгаараа эдийн засгийн хөгжлийг дэмжиж байдаг. Тэгэхээр өглөөний гудамж аж ахуйн нэгжүүдийн бизнест тодорхой дэмжлэг болно.

Хотын соёлын нэг хэсэг бол яах аргагүй гудамжны соёл. Магадгүй жижиг зүйлийг хэт дөвийлгөлөө гэж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ энэ бол ажлын эхлэл. Энэ эхлэл бодит ажил болон хэрэгжиж байгаад маш их баяртай байна.

Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд болоод Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооны гишүүд ч энэ ажилд анхаарал хандуулан ажиллана. Цаашлаад хотын удирдлагатай хамтран Туул гол орчмоо ч хөгжүүлэх боломжтой юм.

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Уг хуулийн төслийн Ажлын хэсгийг та ахлан ажилласан шүү дээ. Хуульд ямар томоохон зохицуулалтыг тусгасан бэ?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 27 жил явж ирсэн хуулийг бид Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль гэж УИХ-д оруулж, шинэчлэн баталлаа. Тус хуульд Улаанбаатар хотын эдийн засаг, хүн амын амьдрал, үйлчилгээг дэмжсэн зохицуулалтуудыг оруулж өгсөн. Энэ хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар хотын дүрэм, стандартыг батлахаар болсон.

Өөрөөр хэлбэл, нохойгоо салхилуулахаас эхлээд үйлчилгээний бусад стандартыг хот өөрөө тогтоох боломжийг хуульд тусгаж өгсөн. Хотын стандартыг ярихгүйгээр бусад ажлыг яриад байж болохгүй. Энэ ажлууд УИХ-ын бодлогын түвшинд хэрэгжиж, Засгийн газрын түвшинд дэмжлэг авч байна. Хотын удирдлагууд ч бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. 

Чингэлтэй дүүрэгт нээгдсэн өглөөний жишиг гудамжны төслийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох “Туушин” зочид буудлын урд байгуулахаар төлөвлөж байна. Энэ мэтчилэн дүүргүүдэд үе шаттайгаар өглөөний гудамж байгуулах юм билээ.

Харин бидний зүгээс хотын засаглалын чадавхыг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хороог байгуулсан. Энэ түр хороог УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ахалж  байна.

-“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдсан энэ үед иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Хотын машиндаа “эзлэгдсэн” газруудыг хүмүүс үйлчлүүлдэг, холхидог болгох хэрэгтэй. Барилгажуулах, орон сууцжуулах ажлын хажуугаар ногоон байгууламж, хотын соёлт гудамжнуудыг бий болгох ёстой. Энд мэдээж хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн дэмжлэг маш их хэрэгтэй. “Өглөөний гудамж” төсөл дээр ажилласан баг, хамт олонд талархлаа илэрхийлэхийн сацуу энд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын маань ашиг орлого арвин байх болтугай хэмээн ерөөе.

Иргэд маань ч өглөөний гудамжаар идэвхтэй үйлчлүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.76.47)
    фитнесээ нээ
    2021 оны 08 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 6 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 9 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 14 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 32 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 39 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 41 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 41 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 43 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 49 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 58 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 10 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 57 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top