x

АШУҮИС-ийн гадна талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал, АШУҮИС-ийн гадна 10 хүрэхгүй машин зогсдог, эвдэрч, хуучирсан талбай байсан газар Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулсан байна.

Тус бичил цэцэрлэгт хүрээлэнд 50 нарс, 25 гацуур, 216 гоёлын бут, сөөг, 1,600 хайлаас буюу 70.5 метр урт ургамлан хашлага тарьжээ. Мөн 1,160 ам метр талбайг зүлэгжүүлж, 460 ам метр явган хүний зам тавьсан байна.

Түүнчлэн гэрэлтүүлэг, сандал, хөшөө гэх мэт бүтээн байгуулалтын ажил хийжээ.

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Манай сургуулийн багш, ажилтан, оюутнууд ийм ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсондоо баяртай байна. Нийслэлийн удирдлагуудад энэ ажлыг дэмжиж, бодит үйл хэрэг болгосонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2020-2024 онд найман ам метр болгохоор тусгасан. Энэ хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өргөтгөх, шинээр бий болгох ажлууд хийж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврын хүрээнд эмнэлгийн байгууллагуудын гаднах орчныг тохижуулж байгаа. Энэ хүрээнд 23 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын гаднах талбайг иж бүрэн тохижуулж байна. Энэ жил АШУҮИС, хоёрдугаар эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн гаднах талбайг тохижууллаа” гэв.

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд нийслэлийн удирдлагуудын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгааг энэ үеэр онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 8 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 10 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 16 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 33 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 40 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 42 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 42 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 45 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 50 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 59 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 12 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 58 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top