x

Зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг чөлөөлж, ногоон байгууламж барьж байна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.

Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Тус гарааш чөлөөлсөн талбайд 1,800 ам метр явган хүний зам, 4,000 ам метр зүлэг, 600 ам метр эко хавтан хийхээс ажлын явц 80 хувьтай байгааг гүйцэтгэгч компанийнхан онцолж байлаа. Түүнчлэн наймдугаар сарын 10-н гэхэд ажил бүрэн дуусах юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр газар чөлөөлөх ажил хавраас эхэлсэн. 17 дугаар хороонд 132 гарааш чөлөөлж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Мөн 62 дугаар сургуулийн ард байсан гараашийг нурааж, барилгын хог хаягдал байсан газрыг цэвэрлэж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийсэн.

Түүнчлэн “Залуус” хороололд зөвшөөрөлгүй барьсан гараашийг буулгаж, ногоон байгууламж бүхий авто зогсоол байгуулахаар зураг төсөл хийж байгаа. Дүүргийн 12-17 дугаар хороо буюу “Өнөр” хорооллын ард зөвшөөрөлгүй 819 гарааш бий.

Газрын албанаа холбогдох хүмүүст шаардлага хүргүүлсэн. Дугуй засвар ажиллуулдаг иргэд ажлын байрыг хадгалж өгөхийг хүссэн. 132 гарааш чөлөөлсөн газрын бүтээн байгуулалтыг хийж дууссаны дараа дээрх иргэдтэй уулзаж, санал авна. Зураг төсөл, ажлын даалгавар бэлэн болсон ч иргэд авто зогсоол байгуулах хүсэлт ирүүлж байна” хэмээн ярив.

Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстойг онцлов.

Тэрээр мөн “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10.4 га газар чөлөөлж, 21 байршилд тохижилт, ногоон байгууламжийн ажил хийхээс эхнээсээ ашиглалтад орж байна. Цаашид энэ ажлыг идэвхжүүлнэ. Зөвшөөрөлгүй хашаа, хайс татаж, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулж байгаа асуудлыг шийдэж, иргэдтэй ээлтэй хотыг бий болгохын төлөө ажиллана. Хот нэг стандарт, нэг дүрэм журамтай байх ёстой” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сюртүктэй гахай 7 мин Хятад улс гурав дахь жилдээ дэлхийн тэргүүн авто экспортлогч хэвээр гэдгээ бататгав 9 мин Японы Ерөнхий сайдын Тайванийн тухай мэдэгдэл олон улсын анхаарлыг татав 15 мин “Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй 32 мин Улирлын томууны улмаас сурагчдын амралтыг наашлуулах санал гаргав 39 мин Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд 41 мин Төөрсөн, сураггүй болсон 15 иргэнийг эсэн мэнд оллоо 41 мин Үерийн улмаас Вьетнамд 300 сая долларын хохирол учирчээ 44 мин Казахстаны боксчинг Дэлхийн боксын холбооны тэргүүнээр сонгов 49 мин Беларусьт хоригдож байсан Украины иргэдийг суллажээ 58 мин Италийн шигшээ баг Дэвисийн цомыг өргөлөө 1 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн 1 цаг 11 мин Дуучин Ч.Мишээл "Silk Way Star" шоуны анхны ялагч боллоо 21 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн 22 цаг 57 мин Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа Уржигдар 12 цаг 28 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ Уржигдар 10 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман Уржигдар 10 цаг 35 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ Уржигдар 10 цаг 22 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов Уржигдар 10 цаг 12 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ Уржигдар 10 цаг 08 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top