Улаанбаатар хотод өнөөдөр суурин 18 цэгт 27 багийн 163 эмч, ажилтан ажиллаж, 7,600 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Долдугаар сарын 31-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1,154, II тунд 693, нийт 1,847 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,078,388 иргэн I тунд, 985.737 иргэн II тунд хамрагджээ.
1,993 жирэмсэн эх, 12-15 насны 30,075 /29.7%/, 16-17 насны 15,951 /47.1%/ хүүхэд коронавирусийн эсрэг вакцины II тунгаа хийлгээд байна.
Иргэн та дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн байгууллагаас санууллаа.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байхыг зөвлөлөө.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.